Зүрх шимшрүүлсэн уулзалт | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зүрх шимшрүүлсэн уулзалт

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Арга хэмжээ нь Кымгансан гэдэг “Алмазны ууланд” болж байна. Тусгаарлагдсан гэр бүлийнхнийг уулзуулах өнөөгийн арга хэмжээний хамгийн хөгшин хүн нь Өмнөд Солонгосын 96 настай Ким Нам Гю бөгөөд тэрээр Хойд Солонгост амьдардаг 83 настай дүү Ким Нам Донтойгоо уулзах юм.

 

РИА Новости. Мария Фролова

 

Нийтдээ 68 мянга гаруй  өмнөд солонгос иргэн  БНАСАУ-д хамаатан садантай, тэдний ихэнх нь 1953 оноос хойш тэнд амьдарч байгаа хамаатан садантайгаа уулзаж чадаагүй байна.

 

© AP Photo/Lee Jin-man

 

Солонгосын хойгийн 1950-1953 онуудын дайнаар тусгаарлагдсан гэр бүлийнхэн Өмнөд Солонгосоос Хойд Солонгост хүрэлцэн очлоо гэж Сөүлд суугаа Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгч мэдээлэв. "Сокчхо хотоос Хойд Солонгосын уулын амралтын Кымгансанд 394 хүн хүрэлцэн  очиж хамаатан садантай  уулзаж байна.  Уулзалт нь хоёр ээлжээр нийтдээ зургаан цаг орчим үргэлжлэх юм байна.

 

Тэднийг хүргэхэд 33 автобус, түргэн тусламжийн гурван машин ашиглагдсан бөгөөд Өмнөд Солонгосын 536 хүн багтжээ. Хойд Солонгосын “Алзан уул” Кымгансанд гурав хоногийн турш тэд  хамаатнуудтайгаа уулзана. Өмнөдийн  садантай уулзахаар Хойд Солонгосын 140 хүн  тэнд  хүргэгдэн  ирсэн байв.

 

Тусгаарлагдсан гэр бүлийнхнийг уулзуулах өнөөгийн арга хэмжээний хамгийн хөгшин хүн нь Өмнөд Солонгосын 96 настай Ким Нам Гю бөгөөд тэрээр Хойд Солонгост амьдардаг 83 настай дүү Ким Нам Донтойгоо уулзах юм.

 

Энэ жилийн наймдугаар сард хоёр Солонгосын эрх баригчид  цэрэггүй бүсийн хурцадмал байдлыг  цохицуулах  хэлэлцээрийн явцад уг уулзалтыг хийлгэхээр тохиролцсон байв. Солонгосын хуваагдмал байдлын улмаас хамаатан садантайгаа холбоо тасарсан хүмүүсийг  хайж уулзуулах нь 2013 онд засаг авсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн  гол санаачлага  болж байгаа.

 

 

Тийм уулзалтууд наяад оны эхнээс улаан загалмайн шугаар тогтмол зохион байгуулагдаж ирсэн  байгаад сүүлийн үед тасрах хандлагатай болсон байлаа. Хожим эдгээр уулзалтыг явуулж байх цогцолборыг Өмнөд Солонгосын тусламжтайгаар Кымгансан уулын амралтын бүсэд босгожээ.

 

Нийтдээ 68 мянга гаруй  өмнөд солонгосчууд  БНАСАУ-д хамаатан садантай, тэдний ихэнх нь 1953 оноос хойш тэнд амьдарч байгаа хамаатан садантайгаа уулзаж чадаагүй байна.  Хоёр Солонгосын дайнаар тусгаарлагдсан гэр бүлийн 22 547 хүн эдгээр уулзалтуудын явцад  уулзсан байгаа.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-20 182.160.37.81

hoorhiidoo er ni ene 2 solongos negdej neg uls bolmoor yum.hoid solongos urd solongostoo dagaar orj hymyys ni ondor hogjiltei niigemd amidrah heregtei.

Зочин 2015-10-20 182.160.4.104

"Уулзсан байгаа" гэдгийн оронд өөр төгсгөл бичээч. Уулзжээ, уулзсан байна гэх мэт

Зочин 2015-10-20 175.211.106.5

muuhai humuus zovj baihdaa taarsan muu undesten erh medel ogvol dood humuustee ih hargis muu

Зочин 2015-10-20 202.55.191.34

САНГАЛЗААД ИРЭХЭЭР НЬ ЗОДЧИХООД...............

Paвcaл 2015-10-20 71.217.102.131

Манай хилээр хуваагдсан өвөрлөгч, хaлх, буриадуудад уулзах нь бүү хэл очоод хамтдаа амьдрах боломжтой тул илүү юм хэрэггүй.

almaazan uul 2015-10-20 43.242.243.168

yum uu aalzan uul yum uu eshul amasi uul yum uu

dga 2015-10-20 202.55.191.130

Манайд ч адилхан. Хятад, Монголын хил тогтоох үеэр салсан өмнөд хил орчим нутаглаж байсан Халхууд, Монгол, буриад, Хятадын шинэхээн гурван улсын буриадууд, хил хаагдахаас өмнө амжиж Ар монголын нутагт нүүдэллэн ирсэн өвөрлөгч гаралтай ястнуудын садан төрөл гээд салсан хамаатан садан маш их байдаг бололтой юм билээ.

Зочин 2015-10-20 103.26.195.24

Шаагаад бай тийм хүмүүс байдагч уулзах учирах нь асуудалгүй

Зочин 2015-10-20 112.72.13.202

Байнга л уулдаг шд.

zochin 2015-10-20 112.72.13.7

Medeeniihee ug usgiin aldaag yadaj zasaach dee.