Зүрх шимшрүүлсэн уулзалт

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Зүрх шимшрүүлсэн уулзалт

Арга хэмжээ нь Кымгансан гэдэг “Алмазны ууланд” болж байна. Тусгаарлагдсан гэр бүлийнхнийг уулзуулах өнөөгийн арга хэмжээний хамгийн хөгшин хүн нь Өмнөд Солонгосын 96 настай Ким Нам Гю бөгөөд тэрээр Хойд Солонгост амьдардаг 83 настай дүү Ким Нам Донтойгоо уулзах юм.

 

РИА Новости. Мария Фролова

 

Нийтдээ 68 мянга гаруй  өмнөд солонгос иргэн  БНАСАУ-д хамаатан садантай, тэдний ихэнх нь 1953 оноос хойш тэнд амьдарч байгаа хамаатан садантайгаа уулзаж чадаагүй байна.

 

© AP Photo/Lee Jin-man

 

Солонгосын хойгийн 1950-1953 онуудын дайнаар тусгаарлагдсан гэр бүлийнхэн Өмнөд Солонгосоос Хойд Солонгост хүрэлцэн очлоо гэж Сөүлд суугаа Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгч мэдээлэв. "Сокчхо хотоос Хойд Солонгосын уулын амралтын Кымгансанд 394 хүн хүрэлцэн  очиж хамаатан садантай  уулзаж байна.  Уулзалт нь хоёр ээлжээр нийтдээ зургаан цаг орчим үргэлжлэх юм байна.

 

Тэднийг хүргэхэд 33 автобус, түргэн тусламжийн гурван машин ашиглагдсан бөгөөд Өмнөд Солонгосын 536 хүн багтжээ. Хойд Солонгосын “Алзан уул” Кымгансанд гурав хоногийн турш тэд  хамаатнуудтайгаа уулзана. Өмнөдийн  садантай уулзахаар Хойд Солонгосын 140 хүн  тэнд  хүргэгдэн  ирсэн байв.

 

Тусгаарлагдсан гэр бүлийнхнийг уулзуулах өнөөгийн арга хэмжээний хамгийн хөгшин хүн нь Өмнөд Солонгосын 96 настай Ким Нам Гю бөгөөд тэрээр Хойд Солонгост амьдардаг 83 настай дүү Ким Нам Донтойгоо уулзах юм.

 

Энэ жилийн наймдугаар сард хоёр Солонгосын эрх баригчид  цэрэггүй бүсийн хурцадмал байдлыг  цохицуулах  хэлэлцээрийн явцад уг уулзалтыг хийлгэхээр тохиролцсон байв. Солонгосын хуваагдмал байдлын улмаас хамаатан садантайгаа холбоо тасарсан хүмүүсийг  хайж уулзуулах нь 2013 онд засаг авсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн  гол санаачлага  болж байгаа.

 

 

Тийм уулзалтууд наяад оны эхнээс улаан загалмайн шугаар тогтмол зохион байгуулагдаж ирсэн  байгаад сүүлийн үед тасрах хандлагатай болсон байлаа. Хожим эдгээр уулзалтыг явуулж байх цогцолборыг Өмнөд Солонгосын тусламжтайгаар Кымгансан уулын амралтын бүсэд босгожээ.

 

Нийтдээ 68 мянга гаруй  өмнөд солонгосчууд  БНАСАУ-д хамаатан садантай, тэдний ихэнх нь 1953 оноос хойш тэнд амьдарч байгаа хамаатан садантайгаа уулзаж чадаагүй байна.  Хоёр Солонгосын дайнаар тусгаарлагдсан гэр бүлийн 22 547 хүн эдгээр уулзалтуудын явцад  уулзсан байгаа.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж