Хоёр сая 663.4 мянган толгой малыг даатгалд хамруулав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хоёр сая 663.4 мянган толгой малыг даатгалд хамруулав

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Хоёр сая 663.4 мянган толгой малыг даатгалд хамруулав

Малын индексжүүлсэн даатгалын 2015 оны борлуулалтын дүнгээр арван мянга 346 малчинтай гэрээ байгуулж, нэг тэрбум 317 сая төгрөгийн хураамж төвлөрүүлсэн байна. Хөдөө аж ахуйн давхар даатгалын компанийн мэдээлж байгаагаар энэ оны эхний хагаст хийгдсэн даатгалын үйлчилгээ нь малын индексжүүлсэн даатгалын 10 дахь борлуулалт, харин тус компанийн анхны борлуулалтын улирал байжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас долдугаар сарын 15 хүртэлх хугацаанд “Бодь”, “Монгол”, “Монре”, “МИГ”, “Практикал” болон “Тэнгэр” зэрэг даатгалын компаниудын 1805 даатгалын төлөөлөгчөөр дамжуулан малчдын даатгалыг хийсэн байна. Ингэснээр даатгуулсан малчин өрх нь нийт малчин өрхийн 6.9 хувийг эзэлжээ.

Хоёр сая 663.4 мянган толгой малыг малын индексжүүлсэн даатгалд хамруулсан нь Монгол Улсын нийт малын 5.1 хувийг эзэлж байна. Малчдын дийлэнх нь хонь, ямаан сүргээ даатгуулах сонирхол өндөр байжээ.

Даатгалд хамрагдсан малын 42.7 хувийг хонин сүрэг, 47.6 хувийг ямаан сүрэг үлдсэн 6.7 хувийг үхэр сүрэг, 2.7 хувийг адуун сүрэг, 0.23 хувийг тэмээн сүрэг эзэлж байна. 2014 онд нэг малчин өрхийн төлсөн дундаж хураамжийн дүн 95.8 мянган төгрөг байсан бол 2015 онд 127.3 мянган төгрөг болж, өссөн байна.

Гэхдээ даатгалын төлөөлөгчийн дундаж борлуулалт 1.4 сая төгрөгтэй байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 200 мянган төгрөгөөр буурчээ. Нийт борлуулалтын гол цөмийг буюу 61.3 хувийг “Монгол даатгал" болон “Бодь даатгал" хийсэн бол 12.5 хувийг “Тэнгэр даатгал", 15.2 хувийг “Практикал даатгал", 2.9 хувийг “Монре даатгал" тус тус хийжээ.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2015-10-20 103.229.120.138

Daatgald hamragdaj baigaa baidal ny maliin too tolgoitoi haritsuulahad baiga baina, yadaj 10-15% ny hamragdsan baikh, ene jil yamar evel bolohiig taashgui , tiimees daatgald hamragdah heregtei, daatgal gedeg chin ustaj ugui bolson undesnii baylag mal,zud bolj hohirol garsan tohioldold cheleet valutaar nehen telegdej orj irdeg ny mash chuhal. Socialismiin ued negdel, sangiin AA-n mal ulsiin emch baisan uchraas zaaval daatgagdaj zud bolson jil olon zuun myngan dollar gadnii davkhar daatgagchidaas nehen telegdej orj irdeg baisan

Mongolchuudaa 2015-10-20 108.18.232.90

Daatgal gedeg chini ta nariig shuldag Shunaliin Business yum. Mongol oron maani malaa daatguulj malchidaa shulj yahnav de. daatgal gedegee uursduuu shinjleed uzeech de humuusee. malaasaa busdiig l daatgaarai. erdel garaad irenguut l baigaliin gamshig geed ulsaas tatvariin munguur sharhaa nuhdug archaagui business. baahan tsaas deer gariin useg zuruulj avaad. Malnaasaa busdiig daatgaarai Mongolchuudaa

Цандэлэг 2015-10-20 43.242.241.42

niit maliin yadaj 5%-Ийг даатгал хамруулаачаа хөөееее