Оросууд анх удаа Залуучуудын өвлийн олимпид түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.01.25-нд нийтлэгдсэн

Оросууд анх удаа Залуучуудын өвлийн олимпид түрүүлэв

Оросууд анх удаа Залуучуудын өвлийн олимпид түрүүлэв

Швейцарийн Лозанна хотод болсон Залуучуудын өвлийн олимпийн наадам албан ёсоор хаалтаа хийжээ. Энэ талаар Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах зарласан байна.

Тус тэмцээнд ОХУ-ын шигшээ баг 10 алт, 11 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж, түүхэндээ анх удаа түрүүлжээ. Швейцарийн баг тамирчид 10 алт, 6 мөнгө, 8 хүрэл медалийн эзэн болж хоёрдугаар байранд орсон бол япончууд 9 алт, 7 мөнгө, 1 хүрэл медальтайгаар гуравдугаар байрыг эзэлсэн байна.

Энэ сарын 9-нөөс 22-ны хооронд Лозанна хотод болсон Залуучуудын өвлийн олимпийн наадамд 79 улсын 14-18 насны тамирчин оролцож, 81 багц медалийн эзэн болжээ. ОХУ-ын шигшээ баг 29 медаль хүртсэнээр, дөрвөн жилийн өмнөх дээд амжилтаа эвдсэн байна. 2024 оны Залуучуудын өвлийн олимпын наадам 1 дүгээр сарын 19-нөөс 2 дугаар сарын 2-н хүртэл БНСУ-ын Канвондо мужид болох ажээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж