Австралид дахин гурав, Непальд анхны тохиолдол бүртгэгдэв | News.MN

Австралид дахин гурав, Непальд анхны тохиолдол бүртгэгдэв

Австралид дахин гурав, Непальд анхны тохиолдол бүртгэгдэв

Австралид дахин гурав, Непальд анхны тохиолдол бүртгэгдэв
A police car is seen in front of one of the roads blocked by the police to restrict people leaving Wuhan in China's central Hubei province on January 25, 2020, during a deadly virus outbreak which began in the city. - The Chinese army deployed medical specialists on January 25 to the epicentre of a spiralling viral outbreak that has killed 41 people and spread around the world, as millions spent their normally festive Lunar New Year holiday under lockdown. (Photo by Hector RETAMAL / AFP) (Photo by HECTOR RETAMAL/AFP via Getty Images)

Австрали улсад дахин коронавирүсийн гурван тохиолдол бүртгэгдлээ. Сидней хотын Эрүүл мэндийн төвийн мэдэгдэлд Хятадаас Австралийн Сидней хот руу зорчсон гурван хүнээс коронавирүсийн шинжилгээ авахад эерэг гарчээ. Ийнхүү тус улсад одоогоор дөрвөн тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна.

Мөн коронавирүсийн анхны тохиолдол Непаль улсад бүртгэгджээ. Непалийн Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд “31 настай, Үхань хотод докторын зэргээр сурдаг непаль оюутнаас коронавирүс илэрсэн байна. Тэрбээр нэгдүгээр сарын эхээр гэртээ ирсэн бөгөөд нэгдүгээр сарын 13-нд коронавирүсийн шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтжээ. Энэ сарын 17-нд түүний биеийн байдал дээрдэж, эмнэлгээс гарсан боловч Хонгконг руу илгээсэн шинжилгээнээс нь коронавирүс илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар Үхань хотод тээврийн хэрэгсэл ашиглахыг хоригложээ. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй машин, нийтийн тээвэр, засгийн газрын машинууд л автозамаар явах болсон байна. Мөн коронавирүсийн голомт Хэбэй мужийн Starbucks сүлжээ кофены газар бүх салбараа хааж, Хятадын улаан загалмайн байгууллагад гурван сая юань хандивлажээ.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-25 182.160.40.181

Балба улсыг Непал гэж орчуулна, удахгүй Орос гэхийг Россия улс гэж орчуулдаг болох вий дээ.

Avatar

Tr 2020-01-25 64.119.19.76

Хүү минь, мэдлэг боловсролоо дээшлүүл, эс бөгөөс ачигч хий. Непаль биш Непал, монголоор бол Балба улс.

Avatar

зочин 2020-01-25 64.119.18.52

УХАНЬ хотоос ирсэн хүмүүсээ сайн хянаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж