Австрали улсад дахин коронавирүсийн гурван тохиолдол бүртгэгдлээ. Сидней хотын Эрүүл мэндийн төвийн мэдэгдэлд Хятадаас Австралийн Сидней хот руу зорчсон гурван хүнээс коронавирүсийн шинжилгээ авахад эерэг гарчээ. Ийнхүү тус улсад одоогоор дөрвөн тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна.
Мөн коронавирүсийн анхны тохиолдол Непаль улсад бүртгэгджээ. Непалийн Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд “31 настай, Үхань хотод докторын зэргээр сурдаг непаль оюутнаас коронавирүс илэрсэн байна. Тэрбээр нэгдүгээр сарын эхээр гэртээ ирсэн бөгөөд нэгдүгээр сарын 13-нд коронавирүсийн шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтжээ. Энэ сарын 17-нд түүний биеийн байдал дээрдэж, эмнэлгээс гарсан боловч Хонгконг руу илгээсэн шинжилгээнээс нь коронавирүс илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар Үхань хотод тээврийн хэрэгсэл ашиглахыг хоригложээ. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй машин, нийтийн тээвэр, засгийн газрын машинууд л автозамаар явах болсон байна. Мөн коронавирүсийн голомт Хэбэй мужийн Starbucks сүлжээ кофены газар бүх салбараа хааж, Хятадын улаан загалмайн байгууллагад гурван сая юань хандивлажээ.
Холбоотой мэдээ