“Дэрэн U11” баг коронавирүсийн голомт хотод тэмцээнд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.25-нд нийтлэгдсэн

“Дэрэн U11” баг коронавирүсийн голомт хотод тэмцээнд оролцжээ

“Дэрэн U11” баг коронавирүсийн голомт хотод тэмцээнд оролцжээ

Энэ сарын 15-наас 20-ны өдрүүдэд БНХАУ-ын Үхань хотод Олон улсын хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан. Тус тэмцээнд залуу дасгалжуулагч Э.Өнөр-Эрдэнээр удирдуулсан Б.Төгөлдөр ахлагчтай U11 баг оролцоод, нийт 4 хожил, 1 тэнцээ, 2 хожигдолтой тоглосон амжилттай тэмцээнээ өндөрлүүлжээ. “Дэрэн U11” багийн цахим хуудаст мэдээлснээр, хүүхдүүд сүүлийн тоглолтоо Хятадын багтай хийж, 3-2 харьцаагаар хожиж, мөнгөн медаль хүртсэн байна.

Үхань хот нь шинэ коронавирүсийн голомт хот билээ. Багийн тамирчин хүүхдүүд нэгдүгээр сарын 23-нд эх орондоо ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тэднийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулаагүй гэх мэдээлэл ирсэн юм.

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад "БНХАУ болон Үхань хотоос ирж байгаа бүх хүнийг шинжилгээнд хамруулж байна. Монголд ирсэн даруйд нь хүүхдүүдийг шинжилгээнд хамруулсан бөгөөд коронавирүсээр өвчилсөн шинж тэмдэг илрээгүй" гэв.

Б.ЖАРГАЛ
Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж