“Anaconda” киног дахин бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.25-нд нийтлэгдсэн

“Anaconda” киног дахин бүтээнэ

“Anaconda” киног дахин бүтээнэ

Ширэнгэн ойн аварга том могой анакондагийн тухай өгүүлэх аймшгийн төрлийн Anaconda кино удахгүй дахин хийгдэх нь ээ. "Sony" корпорацийн "Columbia Pictures" кино компаний бүтээл энэхүү кино одоогийн байдлаар найруулагч болон дүрүүдийн сонголт гэх мэт хөгжүүлэлтийн шатандаа явааг мэдэгдлээ. Тус киноны зохиолыг Snow White and the Huntsman киноны зохиолч Еван Даухерти бичнэ. Шинээр хийгдэх Anaconda киног 2018 онд нээлтээ хийсэн The Meg буюу Аварга махчин загас киноны хэв маягаар хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

1997 онд анх нээлтээ хийсэн Anaconda кино тухайн жилдээ дэлхий даяар нийт 136.8 сая ам.долларын ашиг олоод зогсохгүй хоёр долоо хоногийн турш Box office-ийг тэргүүлсэн юм. Гэвч тус кино нь тухайн жилийн хамгийн муу кинонд олгогддог Golden Razzie буюу Алтан бөөрөлзгөнө наадмын зургаан номинацид нэр дэвшсэний дотор хамгийн муу зураглал номинаци багтаж байжээ.

1997 оны анхны кинонд Женнифер Лопес, Ice Cube зэрэг тухайн цаг үеийн алдартай жүжигчид тоглож байсан юм. Мөн тус кино Rotten Tomates сайт дээр 40 хувийн үнэлгээтэй байдаг аж. Ямартай ч удахгүй хйигдэх шино кино нь илүү их амжилт олно хэмээн найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж