ЭМЯ: Интермед, Баянзүрхийн эмнэлэгт коронавирүс илрээгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.25-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Интермед, Баянзүрхийн эмнэлэгт коронавирүс илрээгүй

ЭМЯ: Интермед, Баянзүрхийн эмнэлэгт коронавирүс илрээгүй

Монголд өнөөдрийн байдлаар шинэ коронавирүсийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас дахин мэдэгдлээ. Учир нь өнөөдөр /2020.04.25/ “Нийслэлийн Баянзүрх дүүргийн эмнэлэгт шинэ коронавирүс илэрч, хөл хорио тогтоосон”, “Интермед эмнэлэгт нэг хүнийг ХӨСҮТ рүү зөөж, олны анхаарал татахаас зайлсхийж, тусгаарлаж  байна” гэх утгатай мэдээлэл цахим хуудаснаа тархах болсон. Бид энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад дээрх хоёр тохиолдлыг эрс үгүйсгэсэн юм.  

“Интермед” эмнэлэгт хэвтсэн хоёр хүнд томуугийн А хүрээний вирүс илэрсэн учраас онош үгүйсгэгдэж, эмнэлгээс гарсан гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Эмнэлгийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа бөгөөд хэрэв шинэ коронавирүсийн халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл ЭМЯ шууд зарлахаа мэдэгдэв.

Мөн олон нийтийн сэтгэл санааг үймүүлж, худал мэдээлэл түгээсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх бөгөөд ЭМЯ болон эмнэлгийн байгууллагууд албан ёсны мэдээлэл хийхээс бусад янз бүрийн цуурхалд автахгүй байхыг иргэддээ анхааруулж байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн Баасан гариг /2020.01.24/-т 24 настай орчуулагч эмэгтэйтэй хамт явсан хоёр хүний нэг нь сэжигтэй гарсан учраас санаачилгаараа шинжилгээ өгч, нэгдүгээр зэргийн хавьтал гэдэг утгаар тусгаарлаад байсан юм. Түүний шинжилгээний хариу мөн өдрийн 17.00 цагт гарч, шинэ короновирусийн халдваргүй болох нь тогтоогдсон билээ.

Өнөөдөр 14.00 цагийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр, дэлхий дахинд шинэ коронавирүсийн халдвараар 848 хүн өвчилж, 25 хүн нас барж, 177 хүний биеийн байдал хүнд байна гэжээ. БНХАУ-аас өөр бусад оронд бүртгэгдсэн 18 тохиолдол нь бүгд Үхань хотод аялсан хүмүүстэй холбоотой байгаа юм. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн зөвлөлийн мэдээгээр 1296 хүн өвчилж, 41 хүн нас барсан, АНУ-д 2 дахь тохиолдол, Франц улсад 3 тохиолдол, Вьетнам улсад 2 тохиолдол тус тус  бүртгэгджээ.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж