Хүчирхэг хоолой, гайхалтай дуунуудаараа дэлхий нийтийг байлдан дагуулдаг дуучин Адель итгэмээргүй өөрчлөгджээ. Өдгөө 31 настай Их Британи дуучин маань өнгөрсөн оны есдүгээр сард өөрийн нөхөр болох, буяны байгууллагын захирал Симон Конекигээс салсан билээ. Хосууд 2011 оноос хойш үерхэж, 2012 онд Ангело хэмээх хүүтэй болж, 2016 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан ч энэ нь удаан үргэлжилсэнгүй.
Энэхүү салалт Адельд өөрийгөө дахин шинээр нээх том боломж олгожээ. Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан “Би уйлдаг байсан. Гэвч одоо хөлс ихээр ялгаруулна” хэмээн наргиад амжсан билээ. Энэ ч үнэний ортой байж магадгүй. Олон нийтийн сүлжээнд Аделийг бараг 40 кг хассан тухай ярьж байна.
Холбоотой мэдээ