Монгол Улсад фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрчээ. Өөрөөр хэлбэл, хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч, бусдад түгээж байна. Энэ хэрээрээ олон нийтэд худал, ташаа мэдээлэл хүрэх, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл бүрдээд буй.
Тодруулбал, фэйсбүүк хуудастаа “+18” хэмээх бүлэгт хуурамч хаяг нээн охидтой танилцаж, дарамтлан хүчирхийлдэг нэгэн этгээдийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байна. Тэрбээр насанд хүрээгүй охидтой харилцан, зурвас бичиж байгаад нүцгэн зургийг нь авдаг, мөнгө өгнө хэмээн мэхлэн уулзаж бэлгийн харилцаанд ордог, түүнийгээ гар утсаараа бичиж, олон нийтийн сүлжээнд тавина хэмээн дарамталж хүчирхийлдэг байжээ. Түүнийг өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.
Дашрамд дурдахад, 2018 онд Сүхбаатар аймгийн харьяат, 17 настай, эрэгтэй “Х” нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг нь цуглуулж, улмаар дарамталж бэлгийн харьцаанд ордог, мөнгө авч байсныг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлсэн билээ.
Уг этгээдийн хууль бус үйлдэлдээ ашиглаж байсан гар утсанд хийсэн үзлэг, шалгалтаар 1032 ширхэг насанд хүрээгүй байж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг болон өөр бусад садар самуун агууламжтай файлуудыг илрүүлсэн ба хэд хэдэн хүнийг хохирогчоор тогтоон шалгалтын ажиллагаа явуулж хариуцлага тооцсон юм.
Э.БУРАМ
Nuutslag zochin 2020-01-25 66.181.161.41
Sonin
Nuutslag zochin 2020-01-25 66.181.161.41
Ymar tmsonin humuus ve
Зочин 2020-01-25 139.5.217.86
uhej baihdaa taarsan gaj donton shorond on hataaval taarna
иргэн 2020-01-25 66.181.187.191
г********н байна даа. Суллаж болохгүй.Охид ч охид юу руу явж байгаагаа мэдмээр.
Зочин 2020-01-25 202.70.34.114
Охидууд ч гэж дээ, таарсан биеэ үнэлэгчид л байна
Зочин 2020-01-25 202.9.40.69
Капиталист ёс сутрахуун гэдэг чинь энэ шүү дээ. Манай улс капитализмыг байгуулж байгаа. АН-ынхах болохоор үүнийгээ халхалаад зүээг л ардчилсан нийгэм гэж нэрлэдэг. Энэ нийгмийн ёс суртахуун чинь имй л юм
Зочин 2020-01-25 202.9.46.226
iim humuusiin facebook ner hayag jinhene ner hayag ntr iig n il taviachee bi ch bas medej avyaaa
Зочин 2020-01-25 139.5.216.246
Муусайн амьтадыг тайган болгох хэрэгтэй
Зочин 2020-01-25 192.82.71.104
Монгол Улсын төр засаг иргэдийнхээ ёс суртахууны хүмүүжилд онцгой анхаарахгүй бол болохоо байлаа шүү!!! Хуучин нийгэмд бол МАХН-ын Үзэл суртлын хэлтэс гэж том "машин" ажилладаг байсан, одоо тэр нь алга болчихоор хоосон орон зай үүсч, аль л бохир бузар юм болгоноор дүүрдэг болжээ!!! ОНХМ-ийн хэрэгсэлд ёс суртахууны талаас цензур байх ёстой шүү!!! Ялангуяа өсвөр үеийг хорт нөлөөнөөс хамгаалах шаардлагатай!!! Төрийн дээдчүүд ч өөрсдөө үлгэр дууриалч байх үүрэгтэй!!!
Зочин 2020-01-25 103.229.122.233
l******d olon bolson zevuun tsag shuu dee
Зочин 2020-01-25 103.212.117.168
17хон насанд яаж ийм муухай зүйл сураад хийгээд бүр гаршаад амждаг бна даа хүү минь. Бүхэл бүтэн амьдрал урьд чинь байхад ирээдүйгээ ингэж баллаж байх, харамсалтай…
Миний хүүтэй чацуу юм бна. Амьдралд чинь дандаа муу хүмүүс таарч байгаа юү?
Зочин 2020-01-25 182.160.1.79
hogiin ymnuudiig alwal taarna hend ch hereggui niigemd ch hereggui shaaruudiig tejeej shorond bailgasanaas alsan ni deer