Канадын ерөнхий сайд намын лидерээс огцров | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Канадын ерөнхий сайд намын лидерээс огцров

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Канадын ерөнхий сайд намын лидерээс огцров

Фото: © РИА Новости. Алексей Филиппов

 

Канадын ерөнхий сайд Стивен Харпер эрх баригч консерватив нам нь сонгуульд ялагдсаны дараа намын даргаас огцрохоор шийдсэн байлаа. Даваа гаригт явагдсан парламентын сонгуульд нам нь 31 гаруй хувийн санал авч хоёрдугаарт орсон байв.

 

“Би Харпертай ярьсан. Тэрээр надад сонгуулиар сонгогдсон  консерватив бүлгийнхэнтэй уулзан шинэ түр хугацааны лидертэй болохыг зөвлөсөн” гэж намын ерөнхийлөгч Жон Уолш мэдэгдлээ.

 

Консерваторууд парламентын 338 суудлын 102-ыг нь авч байна. Сонгуульд 40 гаруй хувийн санал авч байгаа Жастин Трюдогийн толгойлсон Либерал нам ялжээ. Тэд парламентад 189 суудал авсан байна.

 

Ердийн олонхийн санал авсан намын дарга нь  ерөнхий сайд болдог.  Стивен Харпер дөрвөн бүрэн эрхийн хугацаанд ерөнхий сайд хийж иржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ахмад ажилтан 2015-10-20 203.169.50.49

ТРЮДО ГЭЖ 1960-70-ААД ОНЫ ҮЕД КАНАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТОЛГОЙЛЖ БАЙСАН СЭРГЭЛЭН ЭРИЙН ҮР САД БОЛЖ ТААРЛАА...ТЭР ҮЕД ТРЮДО ГЭЖ ДУУЛДДАГ БАЙСАН ЮМ

Зочин 2015-10-20 70.65.93.192

Tiimee Trudeau -giin huuhed bolson. Mash mundag zaluu baina lee. Aav ni 15 jiliin omno burhan bolson .