Бусдад эрүү шүүлт тулгасан цагдаа нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2020.01.25-нд нийтлэгдсэн

Бусдад эрүү шүүлт тулгасан цагдаа нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Бусдад эрүү шүүлт тулгасан цагдаа нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдыг бусдад эрүү шүүлт тулган, эрүүл мэндийг нь хохироосон гэм буруутайд тооцон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэл аваад буй. Тус цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн дарга асан, хошууч Г.Энхтулга, мөрдөгч хошууч Д.Бүрэнбаатар, ахмад Б.Батбаяр нарыг хохирогч О-ыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх ажлын газрынх нь гадаа зодож хөлийг нь хугалсан, эрүү шүүлт тулгасан нь гэрч хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна. 

Улмаар Г.Энхтулга, Д.Бүрэнбаатар нарт нэг жил зургаан сар, Б.Батбаярт дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 12-ын 1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл ногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон”, 11.1-1 дэх хэсгийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж