Энэ сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн анх удаа олон нийт болон хэвлэлд хандан мэдээлэл хийсэн билээ. Тус хэвлэлийн бага хуралд хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцсон. Энэ үеэр өмгөөлөгч Ж.Батхуяг Эрүүгийн хуулийн 21.9.2-т заасанчлан хэргийн мэдээ, баримтыг задруулсан болохыг хуулийн хүрээнийхэн өгүүлж байна.
Тэрбээр “УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн. 2019 оны тавдугаар сараас хойш одоо хүртэл хэрэг шийдэгдээгүй байна. Гэр бүлийнхэн нь өдийг хүртэл тайван хүлээцтэй хандаж, мэдээлэл хийгээгүй. Гэтэл гадны нөлөөгүй байна, хэрэг хаагдлаа гэх мэт мэдээлэл цацагдаж байсан. Энэ бүх мэдээлэлд ар гэрийнхэн хүлээцтэй хандаж байсан.
Монгол ёсоо бодоод бурхан болоочийн ясыг өндөлзүүлэхгүй байя гээд аль болох ярихгүй байсан ч сүүлийн үед улс төртэй хутгах, улс төржүүлэх байдал илт болоод байна. Тиймээс бидэнд байгаа үнэн зөв мэдээллийг хүргэе.
Нэгдүгээрт, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт эцэслэж гарсан. Олон хуудас материал байгаа учраас дэлгэрэнгүй унших боломжгүй. Анхаарал татсан хэд хэдэн зүйлийг хүргэе. Дүгнэлтэд талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралт ухархайн дээд хананы хугаралд үүссэн гэж байгаа юм. Задлан шинжилгээний явцад талийгаачийн хүзүүний зүүн хажууд 70.5 см урттай улайлт үүссэн. Энэ бол боолтын улмаас үүсч болдог улайлт. Цус харвачихлаа гэж мэдээлэл их явсан. Энэ цус харвалт нь өвчний улмаас биш, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн байна гэх дүгнэлт гарсан.
Хоёрдугаарт, энэ хэрэг дээр УИХ-ын нэр бүхий гишүүнээс полиграфын тест авсан. Үнэн худлыг шалгах багаж. Энэ дүгнэлтийг уншиж сонсгоё. Дүгнэлтээр “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр” гэсэн ийм тестийн хариу гарсан байгаа.
Гуравдугаарт, хэргийн газар үзлэг хийх явцад талийгаачийн гар утсыг хураан авсан байдаг. Уг гар утсанд үзлэг шинжилгээ хийгээд хохирогчийн талд хүлээлгэн өгсөн. Гар утсыг авахад гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Factory reset хийсэн байдалтай байсан. Шинжилгээний дүгнэлтээр ч гар утсанд ямар ч мэдээлэл байхгүй, сэргээх боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Дөрөвдүгээрт, Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэгэн этгээд мессеж бичсэн. Би хэргийг харсан. Надад 13 секундын бичлэг байгаа гэсэн. Энэ хэргийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн энэ хэргийн талаар мэдэхгүй, хараагүй гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас эргэлзэх асуудал.
Дараагийн асуудал нь, мөрдөн шалгах явцад шүүх шинжилгээтэй холбоотой асуудлууд байсан. Рентген зураг авахуулъя гэхээр шүүх эмнэлэг хүлээж аваагүй. Шинжилгээний явцад янз бүрийн оношийг дутуу хийсэн, шинжилгээг дутуу хийсэн нь тогтоогдсон.
Гар утасны хувьд цагдаа нар шинжээч томилохдоо гар утасны гадаргуу дээр хурууны хээ байна уу гэдгийг тогтоох ёстой. Гэтэл түүнээс өмнө дотор нь юу байна вэ гэдэг дээр шинжээч томилчихсон. Уг нь энэ дараалал эсрэгээрээ явах ёстой байсан. Ийм зөрчил, эргэлзээ байна" гэж мэдээлсэн юм.
Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйл. 21.9.2-т:
Шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж, нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж, дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-01-25 192.82.69.64
Хөөрхий Номтой баярыг хэлмэгдүүлж байгаа юм байна даа.
bid 2020-01-25 122.201.21.43
uur yamarch argagui bolsoon. yaagaad buten 8 sar chimeegui bolov. yaagaad. bas zamharlaa. ingeh ni mash zuv. mash tom nuluulul baina. yaagaad hereg udaashiraad baina be
Зочин Ану- д оршин суугч 2020-01-25 99.203.11.249
мэнгэ дөрвөд цайрчихсан хулгайч Нямдорж бүх юмыг нууцлаад байдаг хууль гаргачихсан юм Нууцын цаана бүх луйварчингууд нууц оршино Монгол улсад хууль нь аль эрт булшлагдсанМэнгэтиин 30 -н жил хууль зүйн яамыг бусниулахад
Гэмгүй 2020-01-25 202.126.89.93
Хэвлэлийн бага хурал хийж туйлшрах нь од болох гэсэн шинж агуулж байна . Үнэхээр үнэн
учрыг олмоор байгаа бол хуулийн байгууллагыг
ажлыг нь хийлгээд тэдэнтэй хуулийн хүрээнд
харьцаж байх л ганц зам буй
Зочин 2020-01-25 99.203.11.249
Ман байсан цагт бүх юм эсэргээрээ Хогийн нам үүрд арчигдаж байж монгол улс зөв замдаа орно
Иргэн 2020-01-25 202.126.89.239
Номтойбаярыг унагах гэсэн МАНАН-ын хорт ажиллагаа юм
Зочин 2020-01-25 119.40.103.3
МАН-ын томчуултай бүх хэрэг улсын нууц гэх юмаа даа.
ylsiin basik 2020-01-25 132.194.13.91
XORIG
xed xelbel oilgox uym bylchin ynax,XABAGNAX,SINDROM BOOLIIN y/d 2020-01-25 132.194.13.91
esysiin SYMIIN lam, EX XEL SHIGEE bichij bn.
endx opkyyd gyilagchin Bool bolj bsan, 2020-01-25 132.194.13.91
amerk opos nuxur abch ugch OLON XYNII AMIDRALAAR TOGLOXOO BOLIJ YZ.
Номтойбаяр 2020-01-25 76.107.165.63
https://www.youtube.com/watch?v=f7-IY3_UL_A
Бүлэг хүчингийн хэргийг чи санаачилсан шүү, ОюунЭрдэнээ. Их хурал дээр намайг авч гарна шүү.
Номтойбаяр 2020-01-25 76.107.165.63
https://www.youtube.com/watch?v=f7-IY3_UL_A
Ааваас авсан 600 сая төгрөгөө өгөөрэй, Хүрэлсүхээ
Zochin 2020-01-25 202.179.24.21
Цаг хугацаа харуулнаа хүлээж л бай төрийн удирдлагын түвшинд ажиллаж байж шудрага байх, хуулиа дээдлэх дэг журамтай байхыг бий болгох орон зай НБ т байсан боломж олдсон яагаад хийж чадаагүй юм амьдрал ийм л байдаг байна шүү дээ одоо илүү ухамсарлах болноо хэн дуртайгаа гүтгэж гүжирдэж болдог хорлож болдог гэсэн ойлголт төрийн албаныханд маш их болжээ үүнийг арилгах цаг болсон байна. Зоригийн хэргийг шийдээгүй байгаа энэ үзэл баримтлалтай холбоотой байна, худлаа улс төржүүлээд үүнийгээ зогсоох
Ер нь бол баруун гарын шулуун цохилт их сурмаг ордог юм байна лээ. 2020-01-25 66.181.181.197
иргэн
иргэн 2020-01-25 76.107.165.63
Ер нь бол баруун гарын шулуун цохилт их сурмаг ордог юм байна лээ.
Bat 2020-01-25 107.218.48.92
Nydniig ni hohortol tsohison baina hooloig ni boooson baij getel mordogchid yaaaj ch chadahgyi
E.chimeg 2020-01-25 64.119.18.58
Nuuts nuuts 1 bandgand hursen ch hereg n nuuts . 1 borlon hulgaisan ch bas l nuuts .ordond halamtsuu avgai nar talimaarchyvaa n ch bas nuuts shuu! Nuutsgui ym bhguiee.
Зураач 2020-01-25 90.207.127.157
Сүртэй гэдэг нь. Ямар ч нэр ус дурьдаагүй л байна даг!
Зочин 2020-01-25 66.181.182.75
Өмгөөлөгч сайн ажилласан. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөн байцаагчид болон шүүх шинжилгээнийхэн алуурчинтай хуйвалдсан байж, гэдэг нь энэ мэдээллээр илэрхий болж байна. Хуйвалдаан нь бүтэлгүйтэх шинжтэй болмогц, амьхандаа ийм сүрдүүлгээр амыг нь барьчих санаатай юм аа даа
Зочин 2020-01-25 66.181.187.234
их мөнгө авсан өмгөөлөгч ямар ч аргаар хамаагүй хүнийг хэрэгт холбогдуулах ёстой юм уу? өмгөөлөгчийн ёсзүй, хууль шүүх гэж байдаг юм!
нууц гэж нэг хамаг юм үгүй болгох 2020-01-25 182.160.37.65
төрийн нууц, мөрдөн байцаалтын нууц гээд хамаг юм аа далдалдаг нэг моод бий болоод байгаа юм биш биз дээ. энийг анхаарч хуулийн өөр гарц гаргалгаа хайхгүй бол гэмт хэрэгтэн болон мөнгө төгрөгтэй хүмүүст ял завших боломж олгоод байж магадгүй л байна шүү
Зочин 2020-01-25 202.179.27.232
Шүүх л тогтооно шүү дээ. Өөр хэн тогтоох юм та нар уу? Би юу? Дорж уу? Дулмаа юу?
Зочин 2020-01-25 192.82.72.167
Хун а**х хэн нэгнийг хилсээр хун амины хэрэгт гутгэх аль аль нь маш том НУГЭЛ ш дээ
Номтой 2020-01-25 192.82.70.43
Үхсэн хүн юм хэлдэггүй гэж эд их дарвалзана ааа
Зочин 2020-01-25 202.179.27.232
Полиграфия тестийг шүүхэд ашиглаж болдоггүй олон улсын дүрэмтэй. Яагаад гэвэл үнэн ярьж байсан ч хүн сандардаг. Гүтгэлэгт, тулгалтанд буруугүй байсан ч хүний нүүр улайдаг гэдэг.
Зочин 2020-01-25 192.82.72.167
Нууцаас гаргаач Бичлэг байгаа л гэнэ Батсайхан 1 тэрбумыг амалсан л гэнэ. Аль алийг нь шалгах хэрэгтэй
Зочин 2020-01-25 192.82.72.167
Омгоологч болон хуухдууд нь шууд л гадны нолоотэй бас Номтойбаяр гэсэн л дээ МАН д зазидал бичиж эргуулэн татахыг шаардсан Харин унэмшилтэй нотлох баримт гаргаж чадаагуй Нэг хун мессеж бичсэн тэр нь бичлэг байгаа гэж л хэлсэн Ер нь хэргийг шалгахдаа нууцлаах хэрэггуй дээ Бух юм ил тод байхгуй бол нийгэмд хардлага сэрдлэгэ улам л гаарна
өахөах 2020-01-25 103.57.92.186
одоо найраагаа хийх боломжгүй болчихож байгаа болохоор уурлах нь аргагүй дээ
Ёоё 2020-01-25 66.181.161.66
Тэр нууц мууц яах вэ ? Гэмт хэрэгтэн өөрийгөө удаа дараа өмгөөлж бна ял завших магадлал өндөр бна Номгүй хүн дайрч алчаад үгүй гэж яаж гүрийж талийгаачийг муулж байсныг санаж бна одоо талийгч н талынхан бүтэн жил дуугүй байж байж харин ч хардах үндэслэлтэй хэрэгтэй мэдээг гаргаж тавьлаа угн бол Номгүй чинь аль эрт шоронд орох ёстой л доо
Зочин: Шерлок Холмес 2020-01-25 103.26.195.47
Энэ өмгөөлөгч залуу Шерлок Холмес гэсэн нэр аваад байгаа л даа.Хэргийг шууд л илрүүлж эзэн холбогдогчийг нь тогтоож байгаа юм чинь. Прокуроро, цагдаагийнхныг ажилгүй болгож байна гэсэн үг.Хууль зөрчсөн. Гэхдээ манай хууль шүүхийхэн хууль зөрчдөг юм чинь яадгийм гэж байгаа байлгүй.
Зочин 2020-01-25 202.126.88.185
Ээ хөөрхий news.mn минь дээ бас худалдагсан уу
Зочин 2020-01-25 192.82.69.162
чи бусдад гүтгүүлэх үедээ зовлонг нь ойлгоноо
Irgen 2020-01-25 66.181.181.149
Alivaa zuil dald bolohooroo ayultai, zahialgaar umguulugchiim amiig barih gej bna
Зочин 2020-01-25 43.242.243.24
Хэрэгтэй материалыг олонд ил бодгосоноор харин найдвартай хөдлөшгүй баримт болсон. Нууц нэрийр наадуул чинь Зоригын хэрэг-2 болгоно шүү
зочин 2020-01-25 202.55.188.88
Харин тийм. Одоо эдэнд маш хүчтэй үхлийн цохилт өгөх хэрэгтэй.
Зочин 2020-01-25 43.242.243.24
зассссс, мөрдөн байцаалтын нууц гээд илрүүлсэн хэрэг бна уу?, дандаа нууц нэрийн доор будилиан хутгадаг л биз дээ
ЗОЧИН 2020-01-25 202.126.89.168
ӨМГӨӨЛӨГЧИЙН ХИЙСЭН ҮЙЛДЭЛИЙГ БУРУУТГАВАЛ С ЗОРИГЫН ХЭРЭГ Л БОЛОХ БАЙСАН БАЙХ ШҮҮ !!! БУРУУТГАВАЛ ХАМГИЙН ТЭНЭГ ҮЙЛДЭЛ !!!
Зочин 2020-01-25 192.82.70.111
АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖСӨН ГАЗАРУУД БҮГД БҮРЭН ЧӨЛӨӨЛСӨН БАЙДАГ МАНАЙД Л БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨГҮГЭЭС МОНГОЛООС ЭХЛЭЛТЭЙ ОНГОЦНЫ БИЛЕТ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ҮНЭТЭЙ
Зочин 2020-01-25 202.131.245.243
Энэ талийгаачийн хар тамхичин хүү сонгуульд нэр дэвших пи араа арай л эрт, арай л муухай эхлүүлж байна даа. Эцэг нь цадахаа мэддэггүй шуналтай хулгайч л байсан шүү дээ.
Зочин 2020-01-25 202.126.89.202
Мессэжийг бол хэн ч юу ч зохиож бичиж болно.
Зочин 2020-01-25 66.181.182.128
хха хуцдийн өөрсдөө хуулиа биелүүлэхгүй улан доороо гишгэчихээд бусдыг хууль зөрчсөн гэж яаж хэлж чадаж байна аа
Зочин 2020-01-25 122.201.21.43
yag tiim.