Дэлхийн хамгийн бүдүүн эмэгтэй жингээ 230 кг-аар хасав

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн бүдүүн эмэгтэй жингээ 230 кг-аар хасав

Катрина Райфорд

Фото: misstrina911 / Instagram

Дэлхийн хамгийн бүдүүн эмэгтэй цолтой америк эмэгтэй Катрина Райфорд Гиннессийн дээд амжилтын номноос хасагдлаа. Тэрээр 230 кг-аар туржээ.

“Би одоо өөртөө итгэлтэй боллоо. Одоо би орондоо  хэвтэж байхаас чөлөөлөгдөн гүйж чаддаг боллоо. Долоо хоногт 3-4 удаа фитнесээр хичээллэж байна” хэмээн Флорида мужийн 38 настай эмэгтэй ярьжээ.

Түүнийг  асран үзэж байсан эмч нар гэрийнх нь хэсгийг нураан өргөтгөх хүсэлт гаргасны дараа тэр турахаар шийдсэн гэнэ. Райфордод амьсгалахад хүнд асуудал гарсны дараа эмч нар зүрхний аппаратыг гэрт нь байрлуулахаар шийдсэн байв. Райфорд хоолны чанд дэглэм барьж биеийн тамир хийх болжээ. Жин хасах ажиллагаа нь 12 жил үргэлжилсэн гэнэ.

Америк эмэгтэй саяхан амьдралдаа анх удаа бикини худалдан авснаа дуулгасан байв. Удалгүй тэрээр 63 кг илүүдэл арьсаа авахуулах мэс засалд орох гэнэ. Уг мэс засалд шаардлагатай 10 мянган доллараас тэрээр 1205-ыг нь цуглуулаад байгаа гэнэ.

Metro сонинд өгүүлснээр, Катрина бага байхдаа хүчиндүүлсний дараа хоол их идэх болсон бөгөөд Райфорд 14 настайдаа 203 кг болж 21 наснаасаа оронд “уягдсан” байлаа.

2014 оны есдүгээр сард дэлхийн хамгийн бүдүүн эрэгтэй гэгдэж байсан англи шууданч Пол Мейсон фейсбүкээр америк эмэгтэй Ребекка Маунтинтай танилцан дурлаад 305 кг жингээ хасч, илүүдэл арьсаа авахуулсан тухай мэдээлж байсан. Яг жилийн дараа тэд салцгаажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж