Есөн аймгийн нутаг цагаан зудтай байна

Хуучирсан мэдээ: 2020.01.25-нд нийтлэгдсэн

Есөн аймгийн нутаг цагаан зудтай байна

Есөн аймгийн нутаг цагаан зудтай байна

Өнөөдрийн байдлаар, есөн аймгийн 41 сум цагаан зудтай байна. Үүний арын “эгнээнд” буюу зудад өртөж болзошгүй гэсэн ангилалд 16 аймгийн 51 сум хамрагдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас мэдээлэв. 

Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь өдгөө цастай. Тэр дундаа Увсын гурав, Завханы 12, Хөвсгөлийн дөрөв, Архангай, Сэлэнгийн тус бүр нэг сумд 20 см-ээс зузаан цас тогтон, нягтарч хатуурчээ. Цас, хүйтний улмаас идэш хомсдож, ихэнх нутгийн иргэд малдаа нэмэгдэл тэжээл өгч байгаа аж.

Нийт 21 аймгаас хамгийн зутруу, хүндхэн өвөлжиж байгаа нь Завханыхан. Тус аймаг 24 сумтайгаас 12 нь цагаан зудтай.Цаашлаад дөрвөн сумд цагаан зуд нүүрлэх эрсдэлтэй байгаа аж.

Цас их унаж, их хүйтэнтэй хавсрахыг цагаан зуд хэмээдэг. Өөрөөр хэлбэл, байн байн цас орохын зэрэгцээ хүйтний эрч эрс чангаран, мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутарч, улмаар тарга хүч нь муудан, олноор хорогдох нь цагаан зудын гамшиг юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж