ОХУ-ын Красноярск хотод Олимпийн хоёр, дэлхийн нэг, Европ тивийн гурван удаагийн аварга, Орос-Зөвлөлтийн нэрт бөх Иван Сергеевич Ярыгиний нэрэмжит "Алтан Гранпри" тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, 62 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Пүрэвсүрэн, “Poland Open”, Оросын цомын аварга ОУХМ Х.Болортуяа нар шигшээд шалгарч, өнөөдөр алтан медалийн төлөө барилдах билээ.
Мөн 57 кг-д ОУХМ А.Батцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Нямдорж, 79 кг-ын жинд Д.Батзул, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ ОУХМ Б.Болортуяа, Г.Отгонжаргал, Б.Хулан, 57 кг-ын жинд Б.Хонгорзул нар дагаж барилдах юм.
Б.ЖАРГАЛ
oyun 2020-01-25 202.126.89.54
gol ni olimpiin erhiin tolooh temtseend sain or busad temtseend orohgui bj bgaad orohgui bol yag heregtei temtseend orood l yalj bsan hundee yalagdaad bgaa shuu ta nar mini.
Manai dasgaljuulagchid taktik bgui hachin yumaa olimpiin heden erh absan yum be odoo bolloo shuu dee
ooor jijig naadam haya tsaashaa
Зочин 2020-01-25 122.201.24.171
Олимпын эрхээ авчихаж чадахгуй байж, нэг сумын наадам шиг юманд юун их ач холбогдол егч суржигнэх хэрэг байгаа юм уу
Зочин 2020-01-25 192.82.73.189
карагийн тэмцээн чинь бараг дашт-тэй эн зэрэгцдэг юм шүү дээ бараг л 10 оростой цувуулж барилдана даа
Зочин 2020-01-25 71.202.254.94
Эрэгтэй л гэхээс, Оросын эмэгтэйчууд сайн биш