ОУХМ Э.Сумъяа нар алтан медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2020.01.25-нд нийтлэгдсэн

ОУХМ Э.Сумъяа нар алтан медалийн төлөө барилдана

ОУХМ Э.Сумъяа нар алтан медалийн төлөө барилдана

ОХУ-ын Красноярск хотод Олимпийн хоёр, дэлхийн нэг, Европ тивийн гурван удаагийн аварга, Орос-Зөвлөлтийн нэрт бөх Иван Сергеевич Ярыгиний нэрэмжит "Алтан Гранпри" тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, 62 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Пүрэвсүрэн, “Poland Open”, Оросын цомын аварга ОУХМ Х.Болортуяа нар шигшээд шалгарч, өнөөдөр алтан медалийн төлөө барилдах билээ.

Мөн 57 кг-д ОУХМ А.Батцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Нямдорж, 79 кг-ын жинд Д.Батзул, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ ОУХМ Б.Болортуяа, Г.Отгонжаргал, Б.Хулан, 57 кг-ын жинд Б.Хонгорзул нар дагаж барилдах юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж