Ирэх сараас шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

Хуучирсан мэдээ: 2020.01.25-нд нийтлэгдсэн

Ирэх сараас шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

Ирэх сараас шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр батлагдаж, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс … эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан. Иймд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Улсын бүртгэлийн байгууллага 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиас эхлэн биеийн давхцахгүй өгөгдөл буюу тухайн иргэн хурууны хээгээ бүртгүүлж, сонгуульд саналаа өгөх системийг нэвтрүүлж эхэлсэн, уг системд өөрчлөлт орохгүй. Мөн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульд заасан” хэмээн мэдэгдэж байв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай холбогдуулан ажлын хэсэг хоёр жилийн өмнө байгуулагдаж, өмнөх сонгуулийн тухай хуулиудтай харьцуулахад харьцангуй чамбай хууль болсон хэмээн албаныхан үзэж буй. Өнгөрсөн онд батлагдсан сонгуулийн тухай хууль нь өмнө нь тулгарч байсан хүндрэл, зөрчлийг арилгах, зардал бууруулах зохицуулалтыг хийснээрээ онцлог хууль батлагджээ. Тухайлбал, нэр дэвшигч үнэмлэхээ аваад сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхийн тулд дөрөв хоног хүлээдэг байсныг болиулж, сонгуулийн сурталчилгааг үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлэх зохицуулалт орсон байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж