Турк улсын зүүн хэсгийн Элазиг мужийн Сивриц хотод 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас 18 хүн амиа алдаж, 500 орчим иргэн гэмтэж бэртсэн байна.
Сивриц тосгоны байшин барилга сүйдэж, оршин суугчид гадаа гудамжинд гарцгаажээ. Чичирхийлэл хөрш Сири улсын ард иргэдэд мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт өчигдөр /2020.01.24/ орой 20.55 цагийн орчимд бүртгэгдсэн байна. Тусгай албаны 400 гаруй аврагч нурж сүйдсэн байшин барилгын нурангийг цэвэрлэхээр ажиллаж эхэлжээ.
Тус улсын эрх баригчид Анкара хотоос 550 гаруй км-т газар хөдөлсөн бүс рүү ор хөнжил, майхан зэрэг тусламжийн бараа илгээсэн байна. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Турк улсад 1999 онд маш хүчтэй газар хөдлөлт болж 17,000 орчим хүн амиа аллдаж байв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ