ОУХМ Ц.Намуунцэцэг алтан медаль хүртэв | News.MN

ОУХМ Ц.Намуунцэцэг алтан медаль хүртэв

ОУХМ Ц.Намуунцэцэг алтан медаль хүртэв

ОУХМ Ц.Намуунцэцэг алтан медаль хүртэв

Иван Ярыгины нэрэмжит 31 дэх удаагийн “Алтан Гранпри”-гийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртэж, Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр “Бага дэлхийн аварга”-аас манайхны 15 дахь алтан медалийг хүртсэн юм.

Энэ жинд 18 бөх барилдсан бөгөөд Ц.Намуунцэцэг 1/8 шигшээд Казахстаны Светлана Анкичева, шөвгийн наймд Узбекистаны Даулетбик Яхшимуратова, хагас шигшээд эзэн орны Анжелика Ветошкинаг тус бүр оноогоор цэвэр ялсан билээ.

Тэмцээний шигшээ барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколоватай хүч үзсэн юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван удаа барилдахад бүгдэд нь ялагдсан ч Ц.Намуунцэцэг энэ удаа Красноярскийн дэвжээнд түүнийг 7:2-оор ялснаар аваргын тавцанд зогсов.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-25 122.201.24.171

Сумын наадам, том тэмцээнд бол шалны алчуураа л хийнэ ш дээ

Avatar

Зочин 2020-01-25 49.0.218.232

Энэ мэдээг бичсэн сурвалжлагч ямар бөхийн тэмцээн болсоныг бичсэнгүйээ. Зодоон юм уу, карате юм уу, сумо юм уу ер ойлгосонгүй шүү. Тэр иван нь хэн юм бүү мэд. Эцсийн эцэст энэ сурвалжлагч сэтгүүлч нар иймэрхүү дутуу дулимаг мэдээлэл бичээд байвал хэрэг алгаа. News.mn сайтийн удирдлага хариуцллаггүй бна шүү.

Avatar

Зочин 2020-01-25 66.181.177.181

Мундаг байна, дүү нартаа баяр хүргэе

Avatar

Зочин 2020-01-25 202.179.31.104

Эмэгтэй цөөхөн барилдаж байна 4 барилдаад алт

Avatar

zochin 2020-01-25 150.129.142.168

shoowdor bas alt awsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж