24,000 ширхэг захиаг эзэнд нь өгөлгүй гэртээ хадгалж байжээ | News.MN

24,000 ширхэг захиаг эзэнд нь өгөлгүй гэртээ хадгалж байжээ

24,000 ширхэг захиаг эзэнд нь өгөлгүй гэртээ хадгалж байжээ

24,000 ширхэг захиаг эзэнд нь өгөлгүй гэртээ хадгалж байжээ

Японы нийслэл Токио хотын ойролцоо оршдог Канагава мужийн нэгэн шуудан зөөгчийн гэрээс эзэнд нь өгөөгүй олон мянган захиаг илрүүлсэн тухай тус улсын цагдаагийн газар мэдэгджээ.

Өдгөө 61 настай тэрбээр Ёкохама хотын шуудангийн газар ажиллаж байсан бөгөөд 2003 оноос хойш нийт 24,000 ширхэг захиаг эзэнд нь өгөлгүй гэртээ хадгалж байсан аж.

Яагаад энэ олон захиаг эзэнд нь хүргээгүй талаар асуухад “Хүргэхэд төвөгтэй байсан, залуу шуудан зөөгчид шиг сайн ажиллаж чадахгүй байсан учир үүнийгээ нуух гэж ийм зүйл хийсэн” хэмээн тайлбарлажээ.

Ёкохама хотын шуудангийн газар үйлчлүүлэгчдээс хүлцэл өчиж, захиануудыг эзэнд нь заавал хүргэхээ амласан байна. Шуудан зөөгчийн хувьд энэ үйлдлээрээ гурван жил хүртэл хугацаагаар шоронд хоригдох, эсвэл 500,000 иений торгууль төлөх ёстой аж.

Эх сурвалж: BBC

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-25 202.9.46.226

hehe bas ch gej hadgalaad baij. buur shir boltson garuud bol shuud shataana daa

Avatar

Зочин 2020-01-25 182.160.37.70

Шуудангийн дугтуйд хийж хаяглсан ээжийнхээ захиаг аваад уншиж суух ай мөн ч сайхан байдагсан

Avatar

Зочин 2020-01-25 192.82.67.34

Өө үнэн юм гэж алгаа. Би япончуудыг хамгийн шударга гэж бодож итгэж байсан шаал худлаа юм байна. Япон ч бай монгол ч бай адилхан юм байна. Тэнгэр нурах шиг боллоо. Ха ха манайхныг миалаад байдаг гарууд энийг уншаад хаа газар лалрууд байдаг юм гэдгийг мэдэх хэрэгтэй. Манайд тоо нь жоохон илүү байгаа юм.

Avatar

Zochin -jun 2020-01-25 103.26.195.215

Hi odoo hernee l zahia bdg! Shuudan zuugch bdg!

Avatar

Jun 2020-01-25 103.26.195.215

Hi odoo herne iim bdg! Shuudan n zahia zuudug

Avatar

Зочин 2020-01-25 103.229.121.209

Японд ийм захиагаар одоо хүртэл харьцдаг гэж үү.

Avatar

Зочин 2020-01-25 182.160.40.202

Хөгжилтэй улсад нас хүйс, ажил мэргэжил харгалзахгүй хариуцлага хүлээлгэж байна. Манайд бол хөгшин хүнд бүгд хайртай болцгоож уйлж унжиж тэнэгтэцгээнэ. Тэгээд л авилгал гэмт хэрэг нь улам гаардаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж