Японы нийслэл Токио хотын ойролцоо оршдог Канагава мужийн нэгэн шуудан зөөгчийн гэрээс эзэнд нь өгөөгүй олон мянган захиаг илрүүлсэн тухай тус улсын цагдаагийн газар мэдэгджээ.
Яагаад энэ олон захиаг эзэнд нь хүргээгүй талаар асуухад “Хүргэхэд төвөгтэй байсан, залуу шуудан зөөгчид шиг сайн ажиллаж чадахгүй байсан учир үүнийгээ нуух гэж ийм зүйл хийсэн” хэмээн тайлбарлажээ.
Ёкохама хотын шуудангийн газар үйлчлүүлэгчдээс хүлцэл өчиж, захиануудыг эзэнд нь заавал хүргэхээ амласан байна. Шуудан зөөгчийн хувьд энэ үйлдлээрээ гурван жил хүртэл хугацаагаар шоронд хоригдох, эсвэл 500,000 иений торгууль төлөх ёстой аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ