Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд сүү, тараг, жимс түлхүү өгч байна

Хуучирсан мэдээ: 2020.01.25-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд сүү, тараг, жимс түлхүү өгч байна

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд сүү, тараг, жимс түлхүү өгч байна

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн нэгдүгээр цэцэрлэг хүүхдийн хоолны мөнгө нэмэгдсэнтэй холбогдуулан хүүхдүүддээ сүү, тараг, ааруул, жимс түлхүү өгч байгаа ажээ. Тодруулбал, тус цэцэрлэг 11.00 цагийн унданд бор цай, зөгийн балтай ус өгдөг байсан бол хоолны мөнгө нэмэгдсэнээр долоо хоногт гурван удаа сүү, хоёр удаа ааруулын шүүс өгч буй юм байна. Энэ цагт хүүхэд 15-20 хувийн илчлэг авах ёстой аж. Мөн тус цэцэрлэг тараг, өрөм, шар тос зэрэг цагаан идээ түлхүү өгч буйгаас гадна ногоон төрлийн ногоо буюу брокколи, бууцай, хулуу, алим, банана зэрэг жимс өгдөг болжээ.

Архангай аймгийн хэмжээнд 36 цэцэрлэгт 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэгийн үндсэн бүлэгт 5758, хувилбарт сургалтад 1961, нийт 7719 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 85.8 хувьтай байгаа аж.

Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг нэмэх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоосон билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж