Б.Баатар АНУ-ын кино зураглаачдын наадамд уригдав | News.MN

Б.Баатар АНУ-ын кино зураглаачдын наадамд уригдав

Б.Баатар АНУ-ын кино зураглаачдын наадамд уригдав

Б.Баатар АНУ-ын кино зураглаачдын наадамд уригдав

Өнгөрөгч тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Холливуд Монголд” фестивальд Холливудын алдартай продюсер, найруулагч, жүжигчин, зураглаачид уригдан ирж, Монголын кино уран бүтээлчидтэй мэдлэг туршлагаа хуваалцаж, санал бодлоо солилцсоны зэрэгцээ ур чадварын сургалт зохион байгуулсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс ирсэн зочдод Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэж, МУСТА Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Хийморь” уран сайхны киног үзүүлсэн бөгөөд зураглаачийн ажлыг ихэд магтан сайшаасан байна.

Америкийн зураглаачдын нийгэмлэг (The American Society of Cinematographers)-ийн ерөнхийлөгч Kees Van Oostrum уг киноны Ерөнхий зураглаач Б.Баатартай тусгайлан уулзаж, баяр хүргэхдээ “ASC монгол гишүүнтэй болвол бид баяртай хүлээж авах болно” гэсэн байна.

Америкийн зураглаачдын нийгэмлэгээс зохион байгуулдаг тухайн жилийн шилдэг бүтээлийг шалгаруулах The ASC Outstanding Achievement Awards энэ сарын 25-нд зохион байгуулагдах юм.

34 дэх удаагаа зохион байгуулагдаж буй кино зураглаачдын хамгийн том наадамд Америкийн зураглаачдын нийгэмлэгийн зүгээс зураглаач Б.Баатарыг Лос Анжелес хотод тусгайлан урьсан байна. Энэ үйл явдал нь дэлхийн нэр хүндтэй наадамд монгол кино зураглаач уригдсан анхны тохиолдол болж байна.

Америкийн зураглаачдын нийгэмлэг нь Холливудад 1919 онд байгуулагдсан 100 жилийн түүхтэй байгууллага. Кино зураглаачдыг нэгтгэж, санал солилцож, арга техникийг хэлэлцэж, киноны зураг авалтыг урлагийн төрөл хэмээн сурталчлах зорилготой байгууллага бөгөөд энэ зорилгоо одоо ч хадгалсаар байгаа юм. ASC нийгэмлэг дэлхий даяар 360 гаруй гишүүнтэй, гишүүд нь Холливуд болон дэлхийн томоохон кино уран бүтээлд уригдан ажилладаг нэр хүндтэй байгууллага билээ. ASC шилдэгийг шалгаруулах авардс Оскарын наадмын өмнөхөн зохиогддогоороо онцлогтой. Тэр ч утгаар дан ганц кино зураглаачид бус бүхий л томоохон алдартай уран бүтээлчид уригдан оролцдог байна.

Үзэгчдийн хүртээл болж сайшаалд нийцсэн “Үргээлэг”, “Ар хударга”, “Яллагч” зэрэг 20 гаруй уран сайхны киноны ерөнхий зураглаачаар ажилласан Б.Баатар нь Монголын кино зах зээлд ур чадвараараа үнэлэгдэж, кино уран бүтээлчдийн дунд хамгийн эрэлттэй зураглаачаар нэрлэгддэг билээ. Зураглаач Б.Баатар кино наадамдаа оролцохоор өчигдөр /2020.01.24/ АНУ-ыг зорьсон байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-01-25 66.181.187.191

Амжилт хүсье. Нэр төртэй болох тусмаа даруу яваарай дүү минь.

Avatar

Tuuniih sain medeh hun 2020-01-25 176.55.147.242

Novshiin, hun chanargui l hun dee.
Hunii muu dotordog bolson tsag doo.

Avatar

Зочин 2020-01-25 202.179.8.210

гоё гоё, тэгээд нэг холливудын кинонд нэр нь гараал ирүүл омогшоол явчина шүү дээ

Avatar

Zochin 2020-01-25 24.46.100.17

Amjilt

Avatar

Зочин 2020-01-25 210.100.249.245

Amjilt zaluu min

Avatar

bvdvvnee 2020-01-25 66.181.183.75

burhan mini yasan saihan zaluu ve ….

Avatar

Бат 2020-01-25 192.82.75.142

Баяр хүргэе. МундагБ байна. Бас л дэлхийн Монгол шүү дээ.

Avatar

Ха ха 2020-01-25 45.51.113.91

Мянгуужингийн үлгэр зохиогоод дэврүүлээд биччих юмаа. Ядаж давс хужрыг нь тааруулдаг болоосой.

Avatar

Lol 2020-01-25 103.26.193.94

Yj ulger gdgiin mdj bgan bol ta oroo

Avatar

Zocnin 2020-01-25 202.179.4.250

ATAARHAAD YHLEE YU ? TENEGYYDEE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж