Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Сайхан Монгол хүн

Нийтлэлээ ингэж нэрлэх болсны учир нь нэлээн хэдэн жилийн өмнө байх “Муухай монгол хүн” гээд нэг ном ч билүү гараад тэр номд “муухай монгол хүн”, “муухай монгол занг” ширүүхэн авч хэлэлцдэг байсан санагдаад өнөөдөр улам бүр бүдгэрэн гээгдэж буй сайхан монгол хүний ясны зан чанар, зан заншлыг сөхөж бичмээр санагдав. Энэхүү бяцхан нийтлэлээ тэрлээд сууж байхад яагаад ч юм намайг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн эцэг эх минь бас эмэг эх маань нүдэнд харагдаад болдоггүй. Тэд маань намайг монгол хүний сайхан гэсэн чанар болгоныг өвлүүлэх гэж хичээсэн болохоор тэр биз ээ.

Би монгол хүний эх хэлээ төгс төгөлдөр эзэмшсэн тансаг яруу хэлээр харилцдаг зан харилцааны баялаг арвин соёлоор юу юунаас илүү бахархдаг. Тэр дундаа зүйр цэцэн үгийг үр хүүхэддээ өвлүүлдэг монгол хүний цэцэн цэлмэг чанарыг бишрэн шүтэж явдаг. Мөн Монгол хүмүүс “Амны билгээс ашдын билэг” гэж үр хүүхдээ сургадаг. Билэггүй муу ёр зөгнөсөн үг хэлэх тун дургүй. Энэ нь цаанаа их учиртай юм. Дандаа сайн сайхан зүйл ярьж хэвших нь хүний сэтгэл санааг төдий чинээ сайн сайхан зүйлд уриалан дууддаг гэж боддог.

үргэлжлэл: www.erkhembayar.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж