Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, санаатайгаар эхнэр Ө-гийн аминд хүрсэн хэрэг өнгөрсөн 2019 оны есдүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө гарсан. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Энэ сарын 14-ний өдөр шүүхээр энэ хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөрдөн шалгах явцад иргэн Б өмнө нь эхнэрээ хоёр удаа зодож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэж байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ мөн эхнэрээ зодсон асуудлаар Зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан нь тогтоогдсон байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ