Тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ | News.MN

Тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

"Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуу тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлэхээр арилжааны банкуудад төлбөрийн даалгавар илгээсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.  

Хуулийн үйлчлэлд 1990 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарах юм. Үүнд, 

1. Төрүүлсэн болон  гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан  настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх,

2. Төрүүлсэн болон гурав  хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх,

3. Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй,

4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй хамаарна. 

Уг хуулийн үйлчлэлд хамаарч буй иргэдийн нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдлийг ийнхүү  олгож эхэлжээ.  Харин ирэх сараас үндсэн тэтгэвэртэй нь хамт олгогдох аж. Түүнчлэн энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэд ирэх сарын 1-нээс нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээнд мөн хамрагдахыг тус газраас хэллээ. 

Э.БУРАМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

3 2020-01-25 202.126.88.149

4de

Avatar

Зочин 2020-01-25 103.26.193.55

Худал ѳр тэглээгүй?.хүү нь яв л бнаа.тѳрийн?дээрээс шийдвэр ирээгүй гэлээ.тэтгэвэрийн дэвтэрээ авъя хахлгая гэсэн болоогүй гэлээ.ннэ 2020-1-24 боллоо

Avatar

ШАЛ ХУДЛАА ӨР ТЭГЛЭЭ Ч ҮГҮЙ БАЙНА 2020-01-25 192.82.76.189

худлаа хуцаад байгаа чдээ. банкнууд тэтгэвэр өгөхгүй байна. юун өр тэглэх нэг сар хоёр сарын мөнгийг хүртэл өрөндөө суулгах юм байна. юун нэмэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж