НЭМГ: Маскаа зүү, гараа сайн угаа | News.MN

НЭМГ: Маскаа зүү, гараа сайн угаа

НЭМГ: Маскаа зүү, гараа сайн угаа

НЭМГ: Маскаа зүү, гараа сайн угаа

Монгол Улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдээгүйг өчигдөр /2020.01.24/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Гэвч иргэдийн дунд эргэлзээ байсаар байгаа тул нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд:

“Манай улсад яг одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа. Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх утас ажиллуулж иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдэгийн хяналт тавьж хэрэв халуурсан, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирүс илрүүлэх шинжилгээ хийж байна. Бүгд шинжилгээгээр үгүйсгэгдсэн.

Хэрэв батлагдсан тохиолдолд иргэдэд мэдээлэл шуурхай хүргэж сэрэмжлүүлнэ. Нуух нь хэнд ч ашиггүй, тэгэх ч шаардлаггүй.  Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Үүнийг дэлхийн бүх улс орнууд дагаж хэрэгжүүлж ажиллах ёстой. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд ДЭМБ-аас өгсөн удирдамж, зөвлөмжийн дагуу зохицуулагдана. Эрүүл мэндийн сайдын албан даалгавараар бүх эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангаж ажиллаж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна. Ийм халдварт өвчинтэй ганц эрүүл мэндийн байгууллага тэмцэхгүй.

Иргэн бүрийн хүчин чармайлт чухал. Тиймээс иргэд бид юуг хийж чадах вэ? гэдэгт ач холбогдол өгөх, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагах, бусдад түгээх, сэрэмжлүүлэх шаардлагатай. Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа. Өөрийгөө болоод гэр бүлээ сэргийл. Одоо энэ л чухал болоод байна” гэсэн байна. Мөн өдөр бүр 09:00-18:00 цагт коронавирусийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх 8008-6829 утсыг ажиллуулж эхэллээ” гэжээ.

Э.БУРАМ

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-01-25 202.126.88.32

гадуур нэг удаагийн маск байхгүй байна шдэ. ханган нийлүүдэх дээрээ тасарсан гээд. утааны маск авсан бүтэж үхэх гээд хэцүү юм

Avatar

Зочин 2020-01-25 182.160.1.126

2 tsag yutam maskiig yaj solih wedee tegj hudaldaj awah mungu ni haana bainaa daawuun mask hiij zuugeed buysalgaj baiwal arai deer ym bishuu yg virusee togtooj chadaj baigaa ymuu gaduur hanialgasan humuus zunduul baindag

Avatar

зочин 2020-01-25 150.129.141.101

Маск зүүх нь зөв л байх.Гэхдээ өчигдрийн ЭЯ-ны хэлтсийн даргын ярьдаг шиг хоёр цаг зүүгээд л шууд хогруу хаяад байвал наад маскийг чинь авах мөнгө олдохгүй.Яамны том дарга нар хоёр цаг зүүгээд хаяж болно.Бид мэтийн хоногийн хоолоо яаж ийгээд залгуулж яваа хүмүүс бол бүтэхгүй л дээ.Ярьж хэлж болно.Жаахан амьдралд ойр бодитой ярьж байвал зүгээр.60-д онд ариун цэврийн алчуураа жижиг саванд хийж буцалгаж угааж бай гэж заадаг байсан.Маскийг ч гэсэн тэгж угааж хэрэглэж болно биздээ ДАРГА НАРАА

Avatar

Зочин 2020-01-25 66.181.166.154

нийтийн тээвэр орон нутгийн автобусны ариутгал хийх тухай ер ярихгүй юм. Хэн хийлгэх юм бэ?

Avatar

Zochin 2020-01-25 43.242.243.110

Zuv haniaj naitaah gedeg n yu gesen ug ve hariu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж