Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ | News.MN

Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 20-ноос 24-ний өдрүүдэд нийт 1099 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 866 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж бэртсэний дотор  дөрвөн  хүүхэд хүнд хүндэвтэр гэмтэж бэртсэн бөгөөд ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирчээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -13
  • Мөргөлдөх хэлбэрээр 4 тус тус бүртгэгдсэн байна.

Зам тээврийн ноцтой ослоос дурдвал,

Энэ сарын 21-ний өдрийн 06.55 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Нарны зам “Шинэ тэрэг” плазагийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон байна. 

Мөн алба хаагчдын хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16.2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17.6 хувиар тус тус өсч, гэмтсэн хүн 4.7 хувиар, хүний амь нас хохирсон осол дөрөв дахин  буурсан аж.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hori torgo, erhiig ni buh nasaar ni huraa 2020-01-25 202.9.47.6

komissin seg unasan hulgaichid dendej bna, nogoon gerleer garch bhad ch: hurdan yavaach geh, esvel ireed murguhiig zavdah geh met uildel ni tasrahgui bna. Ted yamar ch tohioldold zogsdoggui, hun yavj bhad ch hudulguunuu urgeljluulj uragsh zutgeseer bdg.

shiitgeliig ni changal, hun dairsan l bol 5 jil mungun torguuli 5 saya, hun alsan bol 10+ deesh jileer yallaj sanaatai allaga gej uzeh yostoi.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж