Нефтийн үнэ үргэжлэн унаж байна. Баасан гаригт трейдерүүд яаж ийгээд баррелийг нь 50 доллараар арилжсан бол өнөөдөр Хятадын эдийн засгийн мэдээ өөрийг өгүүлж байна.
Одоо дэлхийн зах зээл дээр нефтийн үнийг ямар нэгэн хэмжээгээр дэмжих янз бүрийн хувилбаруудыг ярьцгааж байна. Гэтэл сөрөг хүчин зүйл нь илүү байгаа юм.
Саудын Араб аажмаар олборлолтоо буулгаж эхэлсэн бөгөөд тус орны санхүүгийн байдал сайнгүй харагдаж байгаа юм. Тэд өөрийн гүйцэтгэгч нарт хэдэн сараар хөлс төлөөгүй байна. Энэ долоо хоногт Вена хотноо ОРЕС байгууллагын гишүүд, мөн тэр байгууллагад ордоггүй нефть экспортлогч нар цугларах юм. Зарим нэг мэдээллээр, энэ уулзалт нь зах зээлийн үнийг авч хэлэлцэн түүнд нөлөөлөх ажээ.
Энэ бүгд нь мөн АНУ-д нефтийн олборлолт буурч байгаа хүчин зүйл нь одоогоор ямар нэг нөлөөг гаргаж чадахгүй байгаа юм. Харин Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдын статистик гарсны дараа нефтийн үнэ шууд доошлов.
Дундад улсын үйлдвэрлэл 2009 оноос хойших хамгийн тааруу өсөлтийн хурдыг харуулж байгаа учраас зах зээлийн тоглогчид эрчим хүчний эх сурвалжийн эрэл буурна гэж үзжээ.
Хятадын аж үйлдвэрлэл ба бөөний худалдааны өсөлтийн хурдын үзүүлэлт
Өчигдрийн арилжааны сүүл рүү Brent маркийн нефтийн нэг баррелийн үнэ гурван хувиар буун 49 доллараас доошлов. График ихээхэн тааруу, найдваргүй харагдаж байна
Ер нь бол нефтийн зах зээл учир утгагүй шалтгаанаар хямарч байна. Үл ялих ямар нэгэн үйл явдал үнийн өсөлт буюу бууралтын таван хувь гаргаад ирэх атал нь үнийн олигтой хөдөлгөөнийг гаргахгүй болжээ. Яагаад ч юм вэ, зах зээлийн тоглогчид Хятад өөрийн стратегийн нөөцдөө нефть ихээр худалдан авч байгааг тооцохгүй байна.
Харин нефтийн үнийн хүчтэй уналт гарсан ч Оросын рубль ихээхэн тогтвортой харагдлаа. Даваа гаригийн орой доллар нь 62,25 рубль, евро нь 70,31 рубль байлаа. Татвар төлөлтийн үе эхэлж байгаа нь нөлөөлсөн байж болно.
Үнийн өчигдрийн уналтын дараа нефть бага зэргээр үнээ нэмж эхэллээ. Зах зээл энэ пүрэв гаригт гарах АНУ-ын нефтийн нөөцийн мэдээг хүлээж байна. Нөөц нь 2,58 сая баррелиар нэмэгдсэн байх болно гэж Bloomberg дүгнэсэн байлаа. Лондоны ICE Futures бирж дээр өнөөдрийн арилжааны эхлэлээр Brent нефтийн баррель $49,33 (+$0,09, или 0,18%) доллараар зарагдаж байна. Нью-Йоркийн барааны бирж (NYMEX) дээр WTI маркийн нефтийн арваннэгдүгээр сарын фьючерсийн баррель $47,76 (+$0,10, или 0,21%) доллар хүрчээ.
Даваа гаригт Олон улсын эрчим хүчний агентлаг 2016 оны нефтийн эрэлтийн дүгнэлээ буулгасан байлаа. Нефтийн зах зээл дээр ирэх оны турш илүүдэл нефтьтэй байна гэж агентлагийн тоймд өгүүлжээ.
Үүний өмнө Венесуэла баррелийн үнийн доод хэмжээг 70 доллар болгох санал дэвшүүлсэн юм. Энэ талаар шийдвэр гараагүй. Мөн Саудын Араб Демпинг хийсээр л байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР