Дэлхийн төгсгөлд 100 секунд

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн төгсгөлд 100 секунд

Дэлхийн төгсгөлд 100 секунд

“Атом судлаачдын мэдээллийн хуудас” эрдэм шинжилгээний сэтгүүлийн зүгээс жил бүр “Дэлхийн төгсгөлийн цаг”-ийг шинэчилдэг билээ. Уг аймшигт нэртэй цаг нь бид дэлхийгээ хэрхэн сүйтгэж байгааг жил бүр анхааруулж, сануулах зорилготой юм.

2018 онд уг цаг 30 секундээр хойшилж, шөнө дунд болоход 2 минут дутуу байгааг анхааруулж байсан бол 2019 онд уг цагийг хөдөлгөөгүй юм.

Уг бэлгэдэл цагийг анх 1947 он буюу хүн төрөлхтний түүхэн дэх аюулт үеийн нэг болох хүйтэн дайны үед АНУ болоод ЗХУ-ын хоорондох цөмийн зэвсгийн өрсөлдөөнөөс үүдэн бүтээжээ. Тухайн үед уг цаг нь шөнө дунд болоход 7 минут дутуу байгааг заасан бол түүхэндээ 1991 онд уг цаг анх удаа 17 минут дутуу байгаа хэмээн заасан нь АНУ, ЗХУ-ын хооронд Цөмийн зэвсгийн гэрээ байгуулсан үйл явдалтай холбоотой юм.

2019 оны хувьд уг цагийг цөмийн зэвсэг, цахим сүлжээгээр тархсан ташаа мэдээллүүд болон дэлхийн дулаарлаас үүдэж ийнхүү 100 секунд хэмээн тогтоожээ. Мөн энэ нь түүхэн дэх хамгийн богино хугацаа юм.

2019 онд дэлхийн дулаарлын эсрэг хүмүүсийн сэрэмж болоод хандлага ихээхэн өссөн нь олон мянган залуус жагсаал зохион байгуулж байсантай холбоотой юм. Гэсэн хэдий ч засгийн газруудын шийдвэр гаргах түвшний хүмүүс хангалттай шийдвэр гаргахгүй байгаад гол учир оршжээ. Өнгөрсөн оны НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн эсрэг чуулганаар улсуудын төлөөлөгчид сайхан илтгэл тавьсан ч дэлхийн цаг уурт нөлөөлж буй үйлдвэрийн хорт хийнүүдийн эсрэг цөөн хэдэн төлөвлөгөө гаргасан. Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр бий болсон дулаарлаас үүдээд 2019 он түүхэн дэх хамгийн дулаан жил болсон билээ.

Тайм сэтгүүлээс 2019 оны онцлох хүнээр дэлхий даяар олон мянган залуусыг дэлхийн дулаарлын эсрэг хөдөлгөөнд хүчтэй уриалж, нэгтгэсэн Грета Тунбергийг тодруулсан юм.

“Атом судлаачдын мэдээллийн хуудас” эрдэм шинжилгээний сэтгүүл нь улсуудыг Парисын хэлэлцээрийхээ дагуу температураа 1.5-с хэтрүүлэлгүй барих зорилгодоо хүрэхийг сануулж байна.

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж