Дэлхий нийтийг айдаст автуулаад буй коронавирусийн голомт болох Үхань хотод ирэх сарын 03-14-ний хооронд зохион байгуулагдах ёстой байсан Ази-Номхон далайн орнуудын боксын тамирчдад олимпийн эрх олгох тэмцээн цуцлагдсаныг тус тэмцээнийг зохион байгуулах хорооноос мэдэгдлээ. Одоогоор тус тэмцээн хэзээ болох нь тодорхойгүй байна. Ямартай ч тус тэмцээнийг зохион байгуулах хорооны зүгээс удахгүй шинэ товыг зарлана хэмээжээ.Энэхүү Токио-2020 олимпийн эрх олгох тэмцээнд Монгол улсаас Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга, Екатеринбург-2019 сонирхогчдын боксын ДАШТ-ний хүрэл медальт Э.Цэндбаатар тэргүүтэй тамирчид оролцох төлөвлөгөөтэй байсан.
Мөн боксын олимпийн эрх олгох тэмцээнээс гадна Азийн эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багуудад олимпийн эрх олгох тэмцээн Үхань хотод зохион байгуулагдах байсан ч байршлаа өөрчлөн Наньжин хот руу шилжсэн билээ.
Холбоотой мэдээ