Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх орон нутгийн цахилгаан хангамж болон дулаан хангамжийг шинэчлэх, шинээр барих болон өргөтгөх ажлуудын барилга угсралтын ажлуудыг тусгасан юм.

Монгол улсын гал голомт болсон эрчим хүчний салбар бүрэн хүч чадлаараа ажиллаж, ард иргэдийг цахилгаан дулаанаар хангахад чиглэдэг. Орон нутагт бие даасан цахилгаан дулааны станцуудын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, шугам сүлжээний аюүлгүй байдлыг ханган ажиллах зэрэгт хамтын ажиллагаа чухал юм. Эрчим хүчний салбарын бодлогын хүрээнд 2020 онд Нийслэл болон орон нутагт томоохон төслүүд хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан. Үүнд:

  • Арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл
  • Баянзүрх дүүрэгт шинэ сайжруулсан шахмал түлш барих төсөл
  • Улаанбаатар хотын дулааны 4 дүгээр цахилгаан станцын турбогенератор №2,3-ийг шинэчлэх төсөл
  • Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төсөл
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
  • Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах зорилгоор Багануурын 700 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц барих
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар өргөтгөх төсөл
  • Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачааллын хэлбэлзлийг тохируулах 100 МВт-ын хүчин чадалтай цэнэг хураагуурын станц барих
  • Тохируулгын горимд ажиллах усан цэнэгт цахилгаан станц төслийн судалгаа хийх, хэрэгжүүлэх
  • Улаанбаатар хотын дулааны 3 дугаар цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл
  • Улаанбаатар хотын дулааны 2 дугаар цахилгаан станцын хүчин чадлыг 300 МВт -аар өргөтгөх төсөл
  • Улаанбаатар хотын Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх дулааны цахилгаан станц болгон өргөтгөх төслийг эхлүүлэх
  • Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн Таван толгойн цахилгаан станц барих төслийг эхлүүлэх
  • Тохируулгын горимд ажиллах усан цэнэгт цахилгаан станц төслийн судалгаа хийх, хэрэгжүүлэх
  • Чойр-Сайншандын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл
  • Эрдэнэбүрэн-Улиастай чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл

Гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж