Мэргэжлийн талбайн теннисний 23 удаагийн Гран сламын аварга Серена Уиллиамс Австралийн нээлттэй тэмцээнийг орхилоо. Тэрбээр тус тэмцээний гуравдугаар шатанд Хятадын Ван Цянтай тааран тоглож харамсалтайгаар хожигдлоо. Гурван сетийн ширүүхэн өрсөлдөөний эцэст 6-4, 6-7, 7-5 гэсэн харьцаатай Хятадын Ван Цян ялалт байгуулж дараагийн шатанд шалгарлаа. Тэмцээний 27-р байранд эрэмбэтэй энэ жил 28 настай Хятад теннисчний хувьд дараагийн шатандаа Тунис улсын теннисчин Онс Жабуртай таарав. Харин Серена Уиллиамсын хувьд 2006 оноос хойш анх удаа Австралийн нээлттэй тэмцээний гуравдугаар шатнаас хасагдаж байна. Мөн тэрбээр ийнхүү hardcourt буюу хатуу талбайн тэмцээнд оролцохдоо 108 ялж, 5 ялагдсан гэсэн амжилттай боллоо.
Серена Уиллиамс хамгийн сүүлд Австралийн нээлттэй тэмцээнд 2017 онд жирэмсэн байхдаа түрүүлсэн. Түүний дараагийн зогсоол Францын нээлттэй тэмцээн тавдугаар сард хүлээж байна. Хэрвээ тэрбээр энэхүү тэмцээнд түрүүлж чадвал 24 дөх Гранд Сламын цомоо хүртэж агуу Маргарет Курттай тэнцэнэ.