АНУ-ын тэрбумтан, хандивлагч Жорж Сорос Давосын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг хатуухан шүүмжилжээ.
Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарыг захиргаадалтыг дэмжигч удирдагчид хэмээгээд Дональд Трампыг өөрөөрөө хэт бахархах үзэлтэн гэж хэлсэн байна. Мөн түүнийг АНУ-ын Үндсэн хуулийн хязгаарыг олон удаа зөрчиж дахин сонгогдохыг оролдож байна хэмээжээ.
Харин Хятадын даргыг улсынхаа бүх иргэний иргэний амьдралыг бүрэн хянахын тулд технологийн дэвшлийг ашиглаж байна гээд хэрэв хэн нэгэн эрх мэдэлтний захиргаадалт байхгүй бол дэлхий ертөнц илүү сайхан газар байх болно гэж хэлсэн байна.
Эх сурвалж: The BBC