2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 523,212,961 төгрөгийн үнийн дүн бүхий 907,212 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол даатгал" ХК (CHE +14.99%) болон "Түмэн шувуут" ХК (TUM +2.09%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "ЛэндМН ББСБ" ХК (LEND -2.00%) болон "Женко тур бюро" ХК (JTB -1.57%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.31 хувиар буурч 18999.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,673,677,688,805.84 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ