Монголын тагнуулчид дээрэмчин болсон уу?

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

Монголын тагнуулчид дээрэмчин болсон уу?

Монголын тагнуулчид дээрэмчин болсон уу?

 Тагнуулын ерөнхий газрын тусгай ажилтнууд ОХУ-ын иргэнээс их хэмжээний мөнгө дээрэмдэж авсан тухай мэдээллийн дор нэгэн зочин “гүйцэтгэх ажиллагаа явуулсан байлгүй” гэсэн сэтгэгдлээ үлдээжээ. Миний ардын сэтгэл цагаан гэж. Гэвч, цагдаагийнхан ийм хэрэг гарсныг батлаад зогсохгүй, баривчлагдсан гэмт этгээдүүдийг ЦЕГ-ын эрүүгийн цагдаа нар шалгаж буй гэнэ.  Дээрэм хийхдээ бүр тагнуулын хувцастайгаа байсан гэнэ. Таарсан тагнуулчид бол доо.  Ингээд манай Монголын тагнуул дахин шившигээ тарив аа гэж.

Шунахайн сэдлээр, зохион байгуулалттай гадаадын иргэнээс их хэмжээний мөнгө дээрэмдсэн ТЕГ-ын ажилтнуудыг мэргэжлийн тагнуулчид гэх үү, гудамжны дээрэмчид гэх үү. МАН-ын үед манай тагнуулынхны хийдэг ажил нь гэмт хэрэг болжээ.

АН-ын үед Монголын тагнуул хорин жил илрээгүй хэргийг илрүүлж хэрэгтнүүдийг нь баривчилсан. МАН-ын үед хэргийг замхруулж, хэрэгтнүүдийг суллах захиалгат ажиллагаа ид өрнөж буй.

  Монголын тагнуулын ажилтан Б.Батхишиг/Монголоос Истанбулд сууж асан ерөнхий консул асан/ хилийн чанадад 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад баригдсаныг Германы шүүх ид шүүн хэлэлцэж буй. Тэрбээр “гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан” гэх мэдүүлэг шүүх хурлын үеэр өгснийг тогтоохоор германчууд ажиллаж байгаа.   Б.Баттүшиг өнгөрсөн оны тавдугаар сард дипломат дугаар бүхий автомашинаар ХБНГУ-ын Дрезден хотод 70 кг тээвэрлэж яваад баригдсан нь дэлхий даяараа шившиг болсон.

Монголын тагнуулчдад уг нь хийх ажил зөндөө бий. Хар тамхины замбараагүй хэрэглээ газар авч, хэрэглэгчид нь  улам залуужиж байгаа нь үндэсний эмгэнэл, аюулгүй байдалд заналхийлж буй том аранга болсон. Сүүлийн жилүүдэд нэг бус хүүхэд ор сураггүй алга болсон. Одоо ч эцэг эхчүүд нь сурагласаар, эрж хайсаар байгаа. Найман зуун хятадын асуудал таг чиг болсон. Ямар зорилгоор 800 хятад орж ирсэн, тэдэнд хил нэвтрэх виз хэн олгосон бэ, ард нь ямар хүн байв гэх асуудлууд одоо ч хариулт нэхсээр байгаа.

Гэтэл энэ мэт үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах тангараг өргөсөн тагнуулчид   нь тэнд хар тамхи зөөж, энд мах баривчилж, хүн дээрэмдэж л суудаг.  Хаа нэг гүйцэтгэх ажиллагаа явуулахаараа бөөн камерын өмнө сүрийг үзүүлдэг үзэгдэл манай тагнуулд дэлгэрсэн. Хэзээ, аль улсын тагнуулчид гүйцэтгэх ажиллагаагаа олны өмнө, телевизийн камерын урд хийж, өөрсдийгөө тагнуулчид гэдгээ барьж өгдөг байлаа.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө цагдаагийн хурандаа нар нь авлига нэхсэн тухай олон нийтийг цочроосон дуулиан дэгдсэн. Гэтэл өнөөдөр тагнуул нь бүлэглэл, зохион байгуулалттайгаар дүрэмт хувцастайгаа бусдыг дээрэмдэж байгаагаас харвал манай хууль хүчнийхэн их, бага гарын дээрэмчид болжээ.

 Ц.Нямдоржийн үед цагдаагийн, Д.Гэрэлийн үед тагнуулын нэр шавартайгаа хутгалдаж байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үгтэй. Дүрэмт хувцастай бүлэг дээрэмчдээс болж Монголын тагнуулынхны нэр хэнд унах ёсгүй юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж