Болгар улсад Элчин сайдаар суухаар Засгийн газраас дэмжигдээд буй БОАЖЯ-ны ТНБД асан Ц.Цэнгэлийн англи хэлээр муу ярьж буй бичлэг сошиал орчинд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байгаа юм.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайд тухайн улсад буй дипломат албыг удирдах үүрэг хүлээдэг. Болгарт мэдээж болгар хэлтэй хүн байвал сайн. Гэхдээ тийм түвшинд бэлтгэгдсэн хүн манайд байхгүй. Ц.Цэнгэл орос хэлтэй, Болгарт ажиллахад асуудал гарахгүй. Өмнөх элчин сайдууд нь англи хэлтэй байсан уу гэдгийг судлаад үзээрэй. Төрд өндөр албан тушаал хашиж байсан хүнийг Элчин сайдаас томилоход тухайн улсдаа хүндэтгэлтэй хандаж буй нэг хэлбэр болдог. Ц.Цэнгэл бол Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай улстөрч юм” гэсэн тайлбар хийлээ.
Холбоотой мэдээ