НҮБ-ын дэргэдэх Олон улсын шүүх / ICJ/ Мьянмар дахь исламын шашинт рохинжа үндэстнүүдийг хоморголон устгах үйл ажиллагаа явуулахаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахыг тус улсын Засгийн газарт үүрэг болгожээ. ICJ-ээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэх болон давж заалдах эрхгүй байдаг боловч Мьянмарын эрх баригчид дээрх шийдвэрийг хэтэрхий ташаа мэдээлэлд үндэслэн гаргасан шийдвэр хэмээн үзээд эрс буруутгасан байна.
Төрийн зөвлөх Аун Сан Су Чи сарын өмнө Мьянмарыг чиглэсэн олон улсын шүүмжлэлийн эсрэг хувь хүнийхээ хувиар эх орныхоо байр суурийг хамгаалан мэдэгдэл хийж байсан ч шүүх ийм шийдвэр гаргасан байна. 2017 онд Мьянмарын үндэсний цөөнх болсон рохинжа үндэстнийг цэргийн хүчээр нухчин дарах үеэр олон мянган рохинжа амиа алдаж, 700 мянга гаруй хүн хөрш Бангладеш улс руу дүрвэжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ