Коронавирус: Үханьд 1,000 ортой эмнэлэг барина

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

Коронавирус: Үханьд 1,000 ортой эмнэлэг барина

Коронавирус: Үханьд 1,000 ортой эмнэлэг барина

Хятадын Үхань хотоос анх илэрсэн коронавирусээр 900 орчим хүн халдварлаж, 25 хүн амиа алдаад байна. Түүнчлэн халдвар авсан байж болзошгүй мянга, мянган хүн байж болзошгүй талаар эмч, мэргэжилтнүүд анхааруулж байгаа билээ.

Тэгвэл тус хотод халдвар авсан хүмүүсийг тусгайлан эмчлэх 1,000 ортой эмнэлгийг долоо хоног хүрэхгүй хугацаанд барих ажлыг эхлүүлжээ. Барилгын ажлыг пүрэв гаригт /2020.01.23/ эхлүүлсэн бөгөөд эмнэлэг даваа гариг гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлнэ хэмээн мэдээлж байна.

Барилгын талбайд 35 газар ухагч, 10 бульдозер ажиллаж байгаа ба 2002 онд гарч байсан SARS халдварын үеэр ашиглаж байсан шиг түр хугацаанд ашиглах угсармал барилга байх гэнэ.

Эх сурвалж: CNA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж