“Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” хоёрдугаар сарын 07-нд болно

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” хоёрдугаар сарын 07-нд болно

“Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” хоёрдугаар сарын 07-нд болно

Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг талуудын оролцоотойгоор хэрхэн  шийдэж болох гарц, боломжуудын талаар эрэлхийлдэг “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” арга хэмжээг хоёрдугаар сарын 07-нд Корпорейт конвеншн центрт зохион байгуулна. 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү үйл ажиллагааны талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан болон бусад холбогдох албаны төлөөлөл НЗДТГ-т мэдээлэл хийлээ.

Энэ жилийн “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” нь:

  • Улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт
  • Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл
  • Улаанбаатар хотын хөгжил
  • SMART CITY
  • “Нэг хот- Нэг стандарт” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдана.

Форумын үеэр нийслэл хотод хэрэгжиж буй томоохон төслийг оролцогчдод танилцуулахаас гадна хувийн хэвшилтэй хамтарч хийх төсөл хөтөлбөр, бизнес эрхлэгчдэд олгож буй боломжоо танилцуулах аж. Мөн хотын удирдлага, газар хэлстийн дарга нар оролцогчидтой уулзаж, шууд ярилцан тулгарч буй асуудлаараа санал солилцох боломж олгоно.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа “Форумыг зохион байгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Саяхан НИТХ-аар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн дэд хөтөлбөрийг баталсан тул энэ удаагийн форумаар энэхүү бодлогын баримт бичгийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар чухалчлан хөндөхөөр төлөвлөсөн. Манай холбогдох агентлаг, газрууд хоёрдугаар сарын 07-ныг хүртэл форумтай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэсээр байх болно” хэмээн ярилаа.

Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг “Улаанбаатар худалдааны танхим 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж байгаа асуудлыг зохицуулах, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ажиллаж байна. Үр дүн гарч байгаа боловч цаашид илүү нягт ажиллаж, Улаанбаатарчууд өөрсдөө бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах нь илүү чухал. Өнөөдөр тулгамдсан маш олон асуудал байгаа учраас энэ бүгдийг форумаар дамжуулан ярилцах хэрэгтэй” гэлээ.

Улаанбаатар хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан “Форум хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт болон “Ухаалаг хот” гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци дээр бүртгэл явагдаж байгаа. Ирэх долоо хоногоос бүх төрлийн бүртгэлийн системүүдээ ашиглалтад оруулж эхэлнэ. Мандатын үнийг бүртгэл эхэлхэд эцэслэн гаргана. Нийт 1000 оролцогчтой байхаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын худалдааны танхим гардан зохион байгуулж байгаа учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцох саналаа ирүүлж байна” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж