Улсын аварга Н.Батсуурь, Г.Санжаадамба нарын бөхчүүд өнөөдөр /2020.01.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд Монголын Үндэсний бөхийн холбооны алдаатай үйл ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдэгдэж, мөн Цэцдийн зөвлөлийг ирэх хоёрдугаар сарын 10-ны дотор хуралдуулах шаардлагатай тухай мэдэгдлээ.
Тэд дээрх шаардлага тавих болсон шалтгаан нь баяр наадмаас цол авсан бөхчүүдийн цолыг дур мэдэн хураан авсан тохиолдлууд гарсан. Үүндээ тайлбар хийгээгүй. Оноолтыг будилаантуулах асуудал даамжирсаар байгаа. Сэргээшийн асуудалд анхаарал хандуулж, гарсан зөрчлийг арилгах тал дээр дуу хоолойгоо илэрхийлэхгүй байгаа зэрэг нь Цэцдийн зөвлөлийг хуралдуулах шаардлага бий болгож байна гэлээ.
Холбоотой мэдээ