АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалт, шүүлт, хэлэлцүүлэг Сенатын танхимд үргэлжилж байгаа билээ.
Гэтэл энэхүү чухал үйл хэргийг хэлэлцэж буй сенатууд асуудалд тоомжиргүй хандаж, зарим нь дуг хийж, зарим нь бохь зажлан тоглоом тоглож суугааг хэвлэлүүд онцолжээ. Мөн зарим сенатууд үгийн сүлжээ бөглөж байхад зарим нэг нь цаасан онгоц хийж суугааг олон хүмүүс шүүмжилж байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, өрсөлдөгчдөө саад хийсэн гэх хэрэгт буруутгагдан, өдгөө түүний гэм буруутай эсэхийг шүүж, түүнийг албан тушаалаас нь буулгах асуудал яригдаж байгаа юм.
Эх сурвалж: BBC