3,000 жилийн өмнөх мумигийн дуу хоолойг сэргээжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

3,000 жилийн өмнөх мумигийн дуу хоолойг сэргээжээ

3,000 жилийн өмнөх мумигийн дуу хоолойг сэргээжээ

Их Британийн эрдэмтэд 3,000 орчим жилийн тэртээх занданшуулсан шарилын дуу хоолойг сэргээсэн тухай “Guardian” сонин мэдээлжээ.

Лондоны Их сургуулийн цахилгаан инженерчлэлийн сургуулийн профессор Дэвид Ховард уг төслийг удирджээ. Эрдэмтдийн багийнхан эхлээд мумиг компьютер томографаар хэд хэдэн удаа сканердаж, цуглуулсан зургаа дижитал аргаар гурван хэмжээст биет болгосон байна. Харин дараа нь 3D загварынхаа хоолойгоор агаарын урсгал оруулж, төвөнхийг нь цахилгаанжуулан дуу авиа гаргажээ.

Тэд энэ нээлтээ улам боловсронгуй болгож, түүхийн бусад цаг үед амьдарч байсан хүмүүсийн дуу хоолойг гарган авахаар зорьж байгаа гэнэ.

Уг муми нь эртний Египетийн үеийн буюу нийтийн тооллын өмнөх арваннэгдүгээр зууны эхээр тус улсыг удирдаж байсан Рамзес XI хааны албат, санваартан Несямуных юм байна. Олдворыг 1824 онд анх илрүүлсэн бөгөөд одоо Британийн Лидс хотын музейд хадгалагддаг байна.

Несямуныг 50 гаруй насны хүн байсан гэж үздэг бөгөөд үхлийн шалтгаан нь зөрчилдөөнтэй хэвээр байгаа. Зарим эрдэмтэд түүнийг хоолойгоо боолгуулж үхсэн гэж үздэг бол зарим нь хортой шавьжинд хэлээ хазуулснаас үхсэн гэж таамагладаг. Муми хэлээ ил гаргасан байдалтай хадгалагдаж үлдсэн нь ийм дүгнэлт хийхэд хүргэсэн байна.

Эх сурвалж: GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж