Ж.Дэлгэрсайхан: Тэтгэврийн шаталсан тогтолцоо оновчтой | News.MN

Ж.Дэлгэрсайхан: Тэтгэврийн шаталсан тогтолцоо оновчтой

Ж.Дэлгэрсайхан: Тэтгэврийн шаталсан тогтолцоо оновчтой

Ж.Дэлгэрсайхан: Тэтгэврийн шаталсан тогтолцоо оновчтой

“Тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн хийх вэ” сэдвээр эдийн засагч, судлаачдын хэлэлцүүлэг өнөөдөр /2020.1.24/ болж байна.

Хэлэлцүүлгээр тэтгэврийн реформ буюу шинэчлэлийн талаарх судалгаа, шийдлийг хэлэлцэж, эдийн засагчид тэтгэврийн цаг үеийн асуудал, шийдлийн талаар илтгэл тавьж байна.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ НЭРИЙДЛЭЭР БУЯНТАН БОЛЖ ХАРАГДАЖ БАЙНА

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Монголын тэтгэврийн тогтолцооны түүх ба тулгамдсан асуудлууд” илтгэл тавьсан юм.

-Тэтгэврийн даатгалын тогтолцоог шийдвэр гаргагчид улам дордуулж байна. Төр уг нь тэтгэврийн даатгалын сан, санхүүгийн эрсдэлээс өөрийгөө бүрэн хамгаалсан байх ёстой. Олон улсын жишигт ийм байдаг. Дэлхийн банк, Олон улсын хөдөлмөрийн байгууллагууд тэтгэврийн шаталсан тогтолцоо хамгийн оновчтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин бид ямар тогтолцоотой байгаа нь эргэлзээтэй байна. Албан журмын болон сайн дурын даатгалын системтэй гэдэг ч хувийн тогтолцоогүй байгаа. Иймд даатгуулагчийн ирээдүйн эрсдэлийг бүхэлд нь хааж чадахгүй байна. Бас тэтгэврийн даатгалын сангийн менежмент ч бүрхэг. Даатгуулагчдын мөнгийг арилжааны банкинд байршуулчихдаг. Гэтэл улс төр нь энэ байдлыг засах алхам хийдэггүй. Нэрийн дансны тухай хуулийг баталсан ч хуулийн хэрэгжих хугацааг 2022 он хүртэл хойшлуулсан байгаа. Энэ дансанд байх ёстой  мөнгөний 30 хувь нь л бодит хуримтлал болдог. Үлдсэн 70 хувь нь хийсвэр зүйл. Одоо эрх баригчид 2022 оныг дахин 30 жилээр хойшлуулах тухай ярьж байна. Ингээд алдаагаа залруулж чадаагүй болохоороо тэтгэврийн зээлийг тэглэх нэрийдлээр буянтан болж харагдаж байна.  Хувийн тэтгэврийн тогтолцоо сайн дурын байдлаар хэрэгждэг. Тогтвортой хөгжлийн зорилт 2030 гэсэн баримт бичигт энэ талаар тусгасан байдаг. Гэвч яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Тэтгэвэр тэглэх нь өнгөц харахад иргэн рүү чиглэсэн бодлого мэт харагдав ч Тэтгэврийн даатгалын санг улам хоосруулж, эдийн засгийг улам дордуулна. Ахмадууд насаараа шимтгэл төлдөг ч өөрт нь хүчээр тулгасан тэтгэврийг авдаг. Дунджаар 400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Цаашид тэтгэвэр авагчдын тоо, иргэдийн дундаж наслалт өснө. Тэтгэврийн тогтолцоо энэ хэвээр явбал 2040 оноос ачааллаа дийлэхгүй болно.

МОНГОЛЧУУД 140 ЖИЛИЙН ӨМНӨХ ТОГТОЛЦООНД ГАЦЧИХСАН

Эдийн засагч Г.Батзориг “Олон улсын туршлага, Дэлхийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд одоогийн тэтгэврийн систем нь  алдагдалд оруулж байгааг онцолж энэ нь олон улсад 140 жилийн өмнө ашиглаж байсан тогтолцоо гэлээ. Мөн Голландын тэтгэврийн тогтолцоо хамгийн сайнд тооцогддог бөгөөд тэдний араас Дани, Австрали, Чили жагсдаг аж. Эдгээр улсад хувийн тэтгэврийн хуримтлалын сангууд байдгаараа онцлог аж. Тус санд иргэд сайн дураараа шимтгэл төлдөг байна. Сангийн менежментийг хувийн хэвшлийн, мэргэжлийн хүмүүс хариуцдаг тул сангийн үлдэгдлийг өсгөн арвижуулах үүрэгтэй ажилладаг аж. Түүнчлэн улсын суурь тэтгэврийн сан нь ч давхар ажилладаг гэнэ.

ГУРВАН ИРГЭНИЙ ШИМТГЭЛИЙГ НЭГ АХМАДАД ТЭТГЭВЭР БОЛГОН ӨГЧ БАЙНА

Эдийн засагч Г.Ганзориг “Тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд шилжих тооцоолол ба боломжит хувилбар” сэдвээр илтгэл тавьсан юм.

-Хөдөлмөр эрхэлж буй иргэний сар бүр төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийг бүхэлд нь халамжид заруулж байна. Одоогийн системээр гурван ажилтны төлж буй шимтгэлийг нэг ахмадад тэтгэвэр болгон өгч байгаа. Тиймээс тэтгэврийн тогтолцоонд реформ хийх зайлшгүй шаардлага байна. Хуримтлалын тогтолцоод шилжихдээ эхний ээлжинд төрөөс, төсвөөс тодорхой дэмжлэг, санхүүжилт олгох хэрэгтэй. Учир нь, сар бүр цалингаасаа 17 хувийн шимтгэл төлж буй иргэд 22 хувь болж өсөхийг шууд хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл, гар дээрээ авах цалин нь буурна. 17 хувь дээр таван хувийг нэмж байж 22 хувь болно. Энэ таван хувийг төр төлж байгаад хуримтлал үүссэний дараа иргэд өөрсдөө таван хувиа төлөх боломжтой. Ингэж аажмаар шилжсэнээр 2050 он гэхэд эерэг дүр зураг үүснэ. Ийм өөрчлөлт хийснээр одоо нэг сая төгрөгийн цалин авч байсан хүн нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг болно. Цаашлаад улсын төсвөөс гарах мөнгө ч буурна. 1990-ээд онд төрөгсөд 2.5 сая төгрөгийн тэтгэвэр авах тооцоог шугаман загвараар гарсан. Харин одоогийн системээр бол 1990-ээд оныхон 1.1 сая төгрөг л авна.

ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ ЧАДДАГГҮЙ

Хуульч Э.Ганбат “Тэтгэврийн хуримтлалын тогтолцооны эрх зүйн орчны шинэчлэл” сэдвээр илтгэл тавьсан юм.

-Тэтгэврийн хуримтлалын тогтолцооны эрх зүйн орчныг судаллаа. Хуримтлалын тогтолцоо нь бидний хүссэн үр дүнг авчрах уу гэдгийг судаллаа. Бид шимтгэл төлж байгаа атлаа Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж чаддаггүй. Бидний оролцоо огт байхгүй. Төр бидний өмнөөс удирдаж, сайн удирдаж чадахгүй байна. Эхчүүд, ахмадуудад мөнгө тараах буюу халамжийн ажил л хийж байна. Харин хувийн тэтгэврийн тогтолцоонд шилжсэнээр иргэдийн оролцоо өснө. Тэр санг хэн удирдахыг шийдэх санал хураалтад оролцох боломжтой. Энэ хувийн хадгаламжаас ялгаатай. Хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийн зарцуулалтад төр оролцох ёсгүй. Мэргэжлийн санхүүчид сангийн хөрөнгийг бонд, хувьцаа, хадгаламж, хөрөнгө оруулалт гэх мэт олон арга замаар сонгон ажиллана. Тэдэнд сар бүр цалингаа таван хувийн шимтгэл төлсөн иргэд хяналтаа тавих юм. Ийм л  эрх зүйн орчныг бүрдүүлэх цаг ирлээ. Энэ бол шимтгэл төлж буй иргэний эрх ашгийг хамгийн сайн хамгаалсан тогтолцоо. Бид аль болох хурдан шилжинэ, татвар төлөгчдөд төдий чинээ бага дарамт ирнэ.  Энэ нь нөхцөл байдлаа зөв үнэлсэн, төсвийн ачааллыг бууруулахгүй явах харьцангуй бодитой хувилбар.

БАЯЛГИЙГ ТЭГШ БУС ХУВААРИЛСНААС ВЕНЕСУЭЛ, РОМ ШИГ СҮЙРЭЛД ХҮРДЭГ

Эдийн засагч Ө.Ганзориг “Эдийн засгийн баялгийн хуваарилалт” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр өнөөдрийн хэлэлцүүлэгт өрнөх чухал сэдвүүдээр Сангийн яамны мэргэжилтнүүдэд мөн илтгэл тавьсан байна.  

-Реформ хийх ёстой гэдэгт хүн бүр нэгдэж байгаа. Гол нь реформ нь эцсийн дүнд ямар хэлбэртэй байх вэ гэдэгт хүн бүрийн санаа оноо чухал. Баялгийн шударга бус хуваарилалт, баян хоосны ялгаа алдагдахаар Венесуэл, Ром шиг зүйл болдог. Цөөн нь баяжих хуваарилалт үйлчилснээр ийм зүйл болсон.

Р.ДУЛАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oird bolgoomjtoi 2020-01-24 132.194.13.91

[ todotgol]
– t,tsarsaxgyi baix.
-gariin yseg zUbshuupluu,s bool bolov
– xurshuu,yc V? / \ ,zublugch 2-4
-tsever-boxiriin batalgaa,(shinjilgee.)

Avatar

xyygyigeer, DYLAANAA,tsartsab dylaanii geree tr,-xursh soliogyi bx, deerees dooroos. ULSIIN,OLGOXGYI Bx. geree gariin yseg zyrgyi batalgaa 2020-01-24 132.194.13.91

>1990

Avatar

Зочин 2020-01-24 103.229.122.157

эрдэмтэД гуай нас барахаасаа өмнө тэтгэвэртээ гардаг л болгож үзээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж