Сайд Д.Сумъяабазар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нарт нэгдсэн мэдээлэл өглөө | News.MN

Сайд Д.Сумъяабазар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нарт нэгдсэн мэдээлэл өглөө

СУМЪЯАБАЗАР

Сайд Д.Сумъяабазар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нарт нэгдсэн мэдээлэл өглөө

Сайд Д.Сумъяабазар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нарт нэгдсэн мэдээлэл өглөө

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэхэд баримтлах бодлого, чиглэлийн талаар Аймаг, Нийслэлийн удирдлагуудад мэдээлэл өгөн засаг дарга нарын асуусан асуултад хариулт өглөө.
Уулзалтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд, түүний үр дүн болон 2020 онд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг танилцууллаа.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Уул уурхай хүнд үйлдвэрийн салбар нь ирээдүйн 20-30 жилд манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар, хөгжлийн гол хөдөлгүүр нь байна гэдэгт миний бие салбар хариуцсан сайдын хувьд итгэлтэй байдаг. Энэ утгаараа тус салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний үр дүн нь орон нутгийн байгууллага, иргэдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаанаас шууд хамаарч байгааг онцлон тэмдэглэлээ”.

Мөн уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын үр өгөөж тухайн орон нутагт илүү үлдэх учиртай гэдэгтэй салбарын сайд санал нэгтэй байгаагаа уулзалтын үеэр хэлсэн.

Уулзалтын төгсгөлд Засгийн газрын тогтоол, шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлж, хуулийн дагуу ажиллаж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, иргэдийг үнэн, бодит мэдээллээр хангах, зөрчил гаргасан этгээдэд зөвхөн хууль, тогтоомжид заасан хэм хэмжээг баримтлан хариуцлага тооцож ажиллахыг Аймаг, Нийслэлийн удирдлагуудад хүссэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-24 77.111.247.136

Хамгийн сайн Эротик клубт ир — http://Sexcris.Com

Avatar

зочин 2020-01-24 202.179.27.176

Уул уурхайн компаниудаа хууль хэрэгжүүлэхэд уриалж сонсогддоогүй л байна. Иргэний өмч, амьжиргаа, амьдрах орчныг бусниулаагүй бол юу гэж эсэргүүцэх вэ? Статистикийн баримт үздэг сайд болов уу? Салбарын компанийнх нь хэд нь татвараа төлдөг вэ? Хэд нь энэ улсын төсөвт бяцхан зоос шидээд ихэнхийг гадагшлуулаад байгаа билээ? Суутган татварыг бууруулж МУ-ын ашгийн бууруулах хуулийн саналыг УУХҮЯ л оруулсан бид дээ? Ард түмнийг газар усгүй, амьжиргаагүй өмчгүй болгож байгаа салбар шүү тэргүүлэх биш

Avatar

монгол 2020-01-24 202.70.34.114

Хэзээд Монголын эрх ашиг нэгдүгээрт байх естой шүү. Аж ахуй нэрийн доор х***а нарыг хамгаалах гээд байгаа нь харагдаад бн.

Avatar

Зочин 2020-01-24 203.91.115.51

Шуналтбузарыг өрөөс зайлуулах хэрэгтэй

Avatar

Иргэн 2020-01-24 59.153.112.202

Төр,засгийн төв байгууллагаас нэгэнт лицензээ хуулийн дагуу олгосон л юм бол энэ ажилруугаа орон нутгийнханыг оролцуулж ажилд садаа болдогоо болиулаач ээ. Ажил хийлгэхгүй авилга нэхээд төвөгтэй юмаа

Avatar

Зочин 2020-01-24 103.229.121.90

бөх маань бүр салбараасаа хальж хотод уурхай ухлаа даа. Энэ олон ухнуудыг зайлуулах сонгууль хийе

Avatar

Уншигч 2020-01-24 202.21.120.158

Орон нутгийн мэдлэг боловсролгүй хурган дарга нар өөртөө ашиг хонжоо хайж аж ахуйн нэгжүүдийг ч, улс орныг ч, орон нутгаа ч байнга хорлож байдаг байдлыг арилгахгүй бол хөгжил ярихад хэцүү байна.

Avatar

зочин 2020-01-24 202.21.124.132

орон нутаг гэж Засгийн газрынхаа өөдөөс салаавч гаргасан хэдэн гарууд байдаг, хуулийн дагуу ажиллах бололцоог орон нутаг уул уурхайн компаниудад олгох ёстой, Засгийн газар ч үүнийг шаардаж байх ёстой, Засгийн газрийн шийдвэр сумын засаг дарга дээр очоод л нам зогсдог шүү

Avatar

зочин 2020-01-24 66.181.166.196

Энэ бид хоёрын сайд хийдэг ч дээ, мэдэхгүй, ингэж хирээсээ хэтэрсэн юмаар оролдож байхаар булчингийн массаа ашиглаад хийдэг юм аа хийгээд явж баймаар юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж