МАН: Н.Номтойбаярын асуудлаар шийдвэр гаргаж чадсангүй | News.MN

МАН: Н.Номтойбаярын асуудлаар шийдвэр гаргаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

МАН: Н.Номтойбаярын асуудлаар шийдвэр гаргаж чадсангүй

МАН: Н.Номтойбаярын асуудлаар шийдвэр гаргаж чадсангүй

Нэмэлт:

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокуророос тавьсан хүсэлтийг хэлэлцсэн ч эцсийн байдлаар шийдвэр гаргаж чадалгүй, завсарлалаа. Тус бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ. Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Номтойбаяраа, МАН чамайг хамгаалах боломжгүй, чамд өөрийгөө шалгуулах зориг байна уу, өргөдлөө өгөөд шалгуул" гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Одоо буюу 15.30 цагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрээ гаргах юм байна.

МАН-ын бүлэг яаралтай хуралдаан зарлалаа 

УИХ дахь МАН-ын бүлэг цаг үеийн асуудлаар яаралтай хуралдаан зарлалаа. Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ тухай чуулганы хуралдааны үеэр "МАН-ын бүлэг  чуулганы хуралдаанаас хоёр цагийн завсарлага авах шаардлагатай байна. Цаг үеийн асуудлаар яаралтай хуралдахаар боллоо” гэдгийг тэрбээр тодотгов.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаан хаалттай горимоор хуралдаж,  Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.

Үүний дараа МАН-ын бүлгийн хуралдаан эхэлнэ. Магадгүй бүлгийн хуралдаанаар  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-24 82.209.144.81

Xyrelee said unen l xelj !! Gexdee tuushtai shaxaj chadaxgui l dee ooroo atsduulchixsan bgaa uchir

Avatar

Зочин 2020-01-24 182.160.40.202

арчаагүй, урагшгүй новшнууд бол доо. Ганц хүний асуудал шийдчихэж чадахгүй

Avatar

МАН алуурчныг өмөөрсөөр л байх уу 2020-01-24 64.119.24.227

Магадгүй а******н байж ч магадгүй шүү дээ, шалгуулаач ээ.

Avatar

Зочин 2020-01-24 202.126.89.149

Хүрэлсүх өөрөө хүнд байдалд орох маш бохир хэрэгт орооцолдсон байгаа шүү дээ

Avatar

Зочин 2020-01-24 202.21.108.60

Номтойбаярыг УИХ аас хөөвөл бидний , Хүүкийн бүх факт дэлгэгдчихнэ, үлдээвэл хүний амь насны гэмт хэргийг илт хаацайлсан болчихно гээд ацан шалаанд орсон. Нямка ч бас баахан ашиг унагаачихсан , алдвал хайран болох гээд байгаа биз кккк.

Avatar

Зочин 2020-01-24 122.201.24.104

uxej baisan novshnuud demii uom dongosch tsag noxtsooj bixaar shine virus tarxaxaas sergiilex talaar xutsaaxhee

Avatar

зочин 2020-01-24 139.5.216.197

ЯГ ҮНЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж