ТТХГ-ын орлогч даргыг чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

ТТХГ-ын орлогч даргыг чөлөөлжээ

ТТХГ-ын орлогч даргыг чөлөөлжээ

Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагайг нэгдүгээр сарын 22-нд чөлөөлжээ. Одоогоор ямар үндэслэлээр чөлөөлсөн шалтгаан тодорхойгүй байна. Гэхдээ Лхагва гаригт буюу УИХ-ын дэд дарга агсан Г.Батхүүгийн хүүхдүүд хэвлэлийн бага хурал хийсний дараа Б.Алтаншагайг ажлаас нь чөлөөлсөн нь хардлага төрүүлж байгаа юм. Тодруулбал, нэгдүгээр сарын 22-нд Б.Алтаншагайг чөлөөлж, үүнээс нэг хоногийн дараа  буюу өчигдөр /2020.01.23/ н.Тэмүүлэнг Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч даргаар томилжээ. н.Тэмүүлэн нь өмнө Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанд ажиллаж байсан аж. Мөн МАК-д хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан гэх мэдээлэл ч байгаа юм.

УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү Төрийн ордонд амиа алдсан учир битүүлэг хэрэг өнөөдөр ч дуулиан тарьсан хэвээр байна. Ар гэрийнхнийх нь зүгээс энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх ёстой гэсэн шаардлага тавьж, мөн УИХ дахь МАН-ын бүлэгт захидал хүргүүлсэн.

Мөн дээрх харамсалтай хэрэг болсны дараа Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад арга хэмжээ авах ёстой гэсэн асуудлыг хэвлэлүүд хөндөн тавьж байсан ч тэрбээр өнөөдрийг хүртэл албан үүргээ гүйцэтгэж буй бөгөөд орлогч нь харин тодорхойгүй шалтгаанаар чөлөөлөгдөөд байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж