Мэдэхэд илүүдэхгүй гоо сайхны бяцхан заль

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Мэдэхэд илүүдэхгүй гоо сайхны бяцхан заль

Мэдэхэд илүүдэхгүй гоо сайхны бяцхан заль

АНГИЖРУУЛАГЧИЙГ САХАЛ ХУСАХДАА АШИГЛА – Хэрэв таны сахлын хөөс дууссан бол савангийн хөөс ашиглахын оронд үсний ангижруулагч хэрэглээрэй.

ҮСЭЭ ПИВО ЭСВЭЛ ЦАГААН ЦУУГААР ЗАЙЛААРАЙ – Үсээ пивоор зайлах нь чийгшлийг хадгалах ба цагаан цуугаар зайлбал илүү гялалзсан өнгөлөг болно. Пиво болон цагаан цууг нэг дор хамтад нь хэрэглэж болохгүй.

МӨСИЙГ НҮҮРЭНДЭЭ ТОГТМОЛ АШИГЛААРАЙ – You Beauty-гийн мэргэжилтнүүд мөсийг нүүрэндээ тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. Оройн нүүр арчилгаандаа мөсийг хэрэглэснээр нүүр таргалах, батгаших, гүн үрчлээ үүсэх зэргээс урьдчилан хамгаалдаг. Нүүр тураагаад, үрчлээ арилгах нь юу юм гэхдээ нэмэхгүйгээр, хяналтандаа байлгахад тань тусална.

ҮНЭТЭЙ МАНИКЮРАА АЦЕТОНООР АРЧЛААРАЙ – Хумсны будаг нь бидний гар бохирдоход адилхан бохирдох ба нүүрний тос, чийгшүүлэгч гээд бүхий л төрлийн зүйлсээр бохирдож байдаг. Үнэтэй маникюр будалт тань анхных шигээ биш өнгө нь өөрчлөгдсөн эсвэл бүрсийсэн мэт харагдаж байсан энгийн ацетоноор нэг арчаад үзээрэй. Мэдэгдэхүйц өөрчлөлтийг харах болно.

НАРНЫ ТОСЫГ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЖ ХЭВШИХ – Бороотой, шороотой, шуургатай аль ч үед өдөр бүр нарны тосоо түрхээрэй. Бүрхэг өдөр ч мөн нарны тосоо зайлшгүй түрхэх хэрэгтэй. Учир нь нарны хэт ягаан туяа үүлийг нэвчин 80 хувь нь тусаж байдаг.

БҮЛЦГЭР ТӨМС – Өмнөх шөнө нь ажлаа хийгээд оройтож унтсан уу? Сарын тэдгээр өдрүүд таараад бүлцийтлээ уйлсан уу? Юу ч тохиолдсон бай түүхий төмсний хэрчмээр үүнийг аргалах боломжтой. Хавдсан, багахан хавагнасан, бүлцийсэн бол түүхий төмсийг нимгэн хэрчиж нүдний орчимд 10 минут тавиад бүлээн усаар зайлаарай. Дараа нь хэрхэн ид шид үйлчилснийг хараарай.

ҮСНИЙ ЛАК ГАНЦХАН ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛАГДААГҮЙ – Сэтгэл ханамж 100% үсээ янзлуулан сэнсдүүлсэн бол заавал араас нь үсний лак багахан цацуулаарай. Үсээ гоё хэвээр нь удаан хадгалахыг хүсвэл араас нь заавал үсний лак, үсний лак….

БАТГА ХАТААГЧ ШҮДНИЙ ОО – Хэрэв батга хатаагч тань дууссан эсвэл арайхан шахан цэвэрлэх болоогүй байгаа бол шүдний оо түрхээд үзээрэй. Идээт батгыг хүрээлсэн улаан цагираг бүдгэрэх ба, өвдөлт нь ч намдана. Хэд хэдэн удаа тогтмол түрхсэнээр батга хатсан байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж